Төгсгөлийн арван хоёр: Жинхэнэ босс

3.1K 237 0
                                    

Гаднаас Чэйрин эгч ах хоёр орж ирэн мэндэлцгээж
Чэйрин эгч: "Гадаа яг бороо орох нь ээ." гэсээр гадуур хувцсаа тайлцгаав.

Чэйрин эгч: "Заа би хоол хийхэд туслах уу?" гэхэд толгой дохин бид хамтдаа гал тогоонд орлоо.

Чэйрин эгч: "Юнгитэй ярилцсан уу?"

Би: "Та хоёр муу муухай амьтад!"

Чэйрин эгч: "Юнгиг ажлаасаа гарсны дараа Соху хэсэг гүйцэтгэх захиралын үүргийг гүйцэтгэсэн. Тэр эмэгтэйг ч гэсэн халаагүй байсан болохоор ирээд үнэхээр ядаргаа болсон байсан. Тэгээд л Соху Юнгиг өрөвдөөд хайрлаад эхэлсэн"

Чэйрин эгч:  "Та хоёр эвлэрэх хэрэгтэй. Юнсод аав хэрэгтэй! Чамд нөхөр хань болох хүн хэрэгтэй!"

Би: "Сайн мэдэхгүй байна аа. Ийм хурдан эвлэрчихвэл сүүлд нь бүр хэцүү болох байх."

Чэйрин эгч: "Тийм нь ч тийм лдээ. Гэхдээ л Юнги чамд сэтгэлээсээ хайртайг мэдэх хэрэгтэй."

Чэйрин эгч: "Нээрээ би сая эмнэлэгээр ороод чамд маргааш өглөө цаг авчихлаа."

Би: "Манай бэр эгч мундаг шүү"

Чэйрин эгч: "Яаж мэдсэн юм?"

Би: "Ваахахах баригдсандаа. Гэнэдүүлсэн юм аа"

Бүгд хоолоо идэн шуугилдсаар оройг өнгөрөөв. Найзууд маань ч явж Юнги, Ах, Чэйрин эгч, Юнсо бид тав л үлдлээ.

Чэйрин эгч: "За би ч гэсэн явлаа. Соху гаргаад өгчих"

Ах: "Хүүе мэдээж! Май энэ хүүхдээ ав !" гээд Юнсог Юнги рүү бараг л шидэв.

Би: " Хөөе наад хүүхэд аллаа"

Ах: "Дуугай байгаарай. Заа Чэйринаа гарья."

Үүдэнд дуу шуу болохыг сонсвол аав ээж хоёр орж ирж таарав бололтой.

Юнги босон тэдний өөдөөс мэндэлтэл Аав: "Юу хийж байгаа юм?" гэж их л ууртай асуув.

Юнги: "Юу Юнсо Сохи хоёртой уулзах гэж ирсэн юмаа"

Аав: "ЯАХ ГЭЖ ОРУУЛСАН ЮМ?" гэх орилох дуунаар Юнсо айн уйлж орхив. Юнгигээс хүүгээ аван аргадаад "Аав аа хүүхэд айчихлаа" гэж их л эмээнгүй харлаа.

Аав над руу огт харахгүй зөвхөн Юнги рүү харах бөгөөд: " Би чамд юу гэж хэллээ?"

Юнги: "Уучлаарай!" гэсээр доош харан зогсоно.

Ээж: "Хөгшөөн боль лдоо."

Аав: "Би чамд дахиж энэ хоёрт ойртоод үз гэж хэлсэн үү? Чамайг Америкийн холбоонд чинь гэр бүлээ үймүүлж садар самуун үйлдэл гаргасан гэж мэдээллэх болно. Компаниас хөөгдсөн гэдгийг чинь ч хэлнэ"

BOSS (дууссан)Where stories live. Discover now