Өглөө яг сайхан унтаж байтал хөнжлийг маань хуу татан сэрээх гэж оролдох ах маань: " Хөөе муу үхрээ сэр л дээ."Би: "Унтмаар байна шдээ"
Ах: "Лэйли залгаад байна аа. Май ярь" гээд утсаа чихэн дээр тавьчихаад гараад явчихав.
Би шал нойрмог: "Байна уу?"
Лэйли : "Аав чинь чамайг яаралтай хүрээд ир, эс бөгөөс ийш тийш нь цөллөгт явуулчихна шүү гэнэ ээ"
Би: "Аах, би гэхдээ унтмаар байна аа"
Лэйли: "Наадах чинь яг л цөлөгдмөөр байна гэж байгаатай ялгаагүй сонсогдож байна"
Би: "30 минут."
Лэйли : "Ок." гээд таслав.
Ах сонсож байсан бололтой буцаж орж ирээд: "Аав дуудаж байна уу?"
Би: "Тийм ээ" гэсээр арайхийн өндийв.
Ах: "Би бас компани руу явна доор хүлээж байя."
Би: "Ойлголоо"
Ахыг маань У Соху гэдэг. Надаас 3 насаар ах. Бас л надтайгаа адилхан ганц бие хүн л дээ. Сэтгэлийг татах хүн гарч ирэхгүй л байгаа байх. Аав ээж хоёр маань бид хоёрыг аль болох эрт хүнтэй суулгах хүсэлтэй. Даанч бид хоёр...
Лэйли гэх аавын маань нарийн бичиг надаас нэгээр эгч бөгөөд бас л манай үеэл. Ер нь хамгтйн чухал бичиг баримттай харьцдаг хүмүүсээ ойр дотны ялангуяа хамаатны хүмүүсээ байлгах дуртай. Тиймдээ ч гүйцэтгэх захиралын суудлыг ахад маань өгөхийг хүссэн ч ах маань эсэргүйцсээр одоогоор хоосон байгаа.
Маш хурдан бэлэн болоод доош буутал Соху ах хүлээгээд зогсож байв.
Би: "Убба"
Ах: "Яасан?" гэсээр утаснаасаа харцаа салган над руу харав.
Би: "Хоол авч өгнө тэ?" гээд аль болох хөөргөн царайгаа гаргалаа.
Ах: "Үгүй ээ, би завгүй"
Би: "Үнэхээр муу хүн юм даа, Та дүүдээ хоол аваад өгчихөөр тийм удах гээд байгаа юм уу?
Ах: "Завгүй гэсэн бол завгүй"
Би: "Тэнэг"
Бид элдэв бусын юм ярьсаар компани дээр ирлээ.
Ах: "Заа явлаа, ийшээ хvнтэй уулзах ёстой. Байж байгаад залгая"
Би: "Заа"
Захиралын өрөө рүү орон: "Сайн уу? Хайраа."
Лэйли: "Сайн сайн. Овоо хурдан ирлээ шүү."
أنت تقرأ
BOSS (дууссан)
أدب الهواةАжлын босс байсан бол гэрийн босс болох юм. Гэхдээ эрэгтэйчүүд л босс байх гэж үү? Эхэлсэн: 2017:8:25 Дууссан: 2017:9:19