Аль болох хурдан гэр лүүгээ орон уйлж гарлаа. Би уйлахаас өөр юу ч чадахгүй юм даа. Хичнээн тэр эмэгтэйг очоод үcдээд авмаар санагдсан ч, хичнээн нүүр лүү дэлсээд авчихмаар байсан ч яаж ч чадахгүй юм. Үнэхээр үнэхээр тэнэг хүн гэж намайг хэлэх байх . Хайр үнэхээр байдаггүй юм байна. Зөвхөн хэрэгцээ л гэж байдаг.Гэрийн хаалга онгойх дуунаар эргэн харвал Мин Юнги. Үнэхээр хогийн новш. Хорвоогийн хамгийн адгийн амьтан.
Юнги: "Чиний бодож байгаа шиг юм болоогvй шдээ. Сохи!"
Би: "Гар!!!"
Юнги: "Сохи гуйя. Үнэхээр тийм юм болоогүй. Тэр хүн манайд ороод ирчихсэн байсан. Би түүнтэй ямар ч холбоогүй"
Би: "ГАРААД ЗАЙЛААД ӨГӨӨЧ???!!!" орилсноос болсон бололтой толгой эргэв.Юнги: "Үнэхээр тийм биш шүү дээ. Би чамд үнэнч"
Цээж минь хүндэрч, амьсгалж чадахаа байх нь. Нүд харанхуйлан түүнийг бага зэрэг түлхлээ.
Юнги: "Цохь ! Алгад! Зод хамаагүй чи намайг уучилж л байвал."
Амьсгалахад улам бүр хүндрэн гэдэс рүү доошлоно.
Би: Юнги?
Энэ удаа тvpvvн уурлаж байсан шигээ биш харин өвдөж байгаа учраас зөөлхөн дуудахад : "С~Сохи??? Зүгээр үү?"
Амьсгал минь боогдох нь. Гэдэс рүү яг л юмаар хатгаж байгаа мэт өвдөж байна. Миний хүүхэд...
Ухаан балартаж, нvд анилдана. Чихэнд нэрийн минь олноор дуудах л сонсогдовч хариулах ч чадал байсангүй.
Амьсгалахад хүнд байна. Аман дээрх хүнд юмыг нэг хүн салгахад одоо л нэг чөлөөтэй амьсгалав. Нүд минь одоо л тодруулан харна.
Чэйрин эгч: Заа яаж байна? Өвдөж байгаа зовиур байна уу?
Эргэн тойрноо харвал би эмнэлэг байх бөгөөд өвдсөн зүйл байхгүй учир толгтой сэгсрэв.
Чэйрин эгч: "Биеэ сайн бодохгүй яадаг золиг вэ чи!"
Би: "Х~хүүхэд?"
Чэйрин эгч: "Зүгээр байгаа. Харин ч хугацаанаасаа өмнө гарсан гэхэд маш сайн. Одоо санаа зоволтгүй амар! Чи гэр бүл бас Юнгиг хангалттай зовоолоо"
Юнгигийн нэрийг сонсох төдийд гэнэт ухаан санаа минь ирэв үү гэлтэй босож, юу болсныг саналаа.
Би: "Би төрчихсөн юм уу?"
Чэйрин эгч: "Мм, Өчигдөр чи ухаангүй ирсэн. Бас цус алдчихсан байсан. Бид шууд хийсвэр хийсэн болохоор хүүхэд ямар ч аюулгүй эрүүл байгаа"
Чэйрин эгч: "Та хоёрын дунд юу болсныг би мэднэ ээ. Түрүүхэн ярьж ярьж явсан. Одоо эхлээд биеэ сайн тэнхрүүлэх хэрэгтэй шүү. Би хүүг нь аваад ирье"
Эгчийг өрөөнөөс гарахад л юу болоод байгааг ойлгох гэж хичээн, амьсгаа аван суув. Хүү маань гараад ирчхэж ээ?
Бяцхан хуруу, бяцхан гар, бяцхан хөл, бяцхан нүүр, бүx зүйл нь бяцхан. Хайр татам эгдүүтэй амьтан.
10 хоног сайхан л байлаа. Хүүхэд маань эрүүл, бас бид хоёр бие биедээ дассан шигээ. Өнөөдөр бид эмнэлгээс гарна. Бас орой хүүхдэдээ нэр өгөх болно. Жирэмсэн байх хугацаандаа зөндөө нэр бодсон ч цагаа тулахаар өөрөө шийдээд өгч чаддаггүй юм байна.
Өрөөнөөс хүүхдээ тэвэрсээр гарвал Ах: "Өө алив ахдаа." гэсээр хүүг маань авлаа.
Цаанаас Юнги гүйсээр ирээд сандарсан бололтой "Ю~юу н~не~негее..."
Ах: "Мин Юнги би чамд анхааруулья. Нэгдүгээрт Миний дүүгээс холд, Хоёрт дахиж миний нүдэнд харагдвал би үнэхээр тэсэхгүй шүү. Одоо боллоо. Би бүр тэвчээрийн дээд цэгтээ хүрлээ. Одоо энд болохгүй газар болохоор дуугүй өнгөрөөе" гээд урд гаран алхлаа.
Харин би зүгээр л Юнги рүү нэг тийм гунигтай харлаа. Бид сүүлийн явдлыг шийдээгүй байгаа шүү дээ.
Яагаад Мин Юнги бид хоёрыг яг болох гэхээр л үргэлж асуудлууд гарч ирээд байдаг юм бэ?

YOU ARE READING
BOSS (дууссан)
FanfictionАжлын босс байсан бол гэрийн босс болох юм. Гэхдээ эрэгтэйчүүд л босс байх гэж үү? Эхэлсэн: 2017:8:25 Дууссан: 2017:9:19