Өдөржин явсан болохоор ядарч унах шахан гэрийн гадаа ирэхэд "Сохи?"
Би: "за?"
Юнги: "Намайг уучлах уу?"
Би: "Бодож үзье."
Юнги: "Үнэхээр тэр үед буруугаар ойлгосон шүү"
Юнги: "Ямартай ч бодож дуусаад надад ямар ч хамаагүй аргаар заавал хэлээрэй"
Юнги: "Чамгүй бол галзуурч магадгүй юм шиг байна. Би та 2т л хайр сэтгэлээ өгсөн шүү дээ"Би: "Та 2?? " гэсээр том харахад Юнги гэдсэн дээр гараа тавин инээмсэглэв. Бодсон тэнэг зүйлдээ бантан бушуухан гэртээ орлоо.
Гэртээ орвол ёстой арааны шүлс гоожим үнэртэй сайхан хоол үнэртэж байна. Гал тогоо руу орвол манай үеэл эгч Лэйли зогсож байх нь тэр.
Би: "Хоо чи минь гэгээрээ юу?"
Лэйли: "Мхн."
Би: "Вуааа заа юу болоов?"
Лэйли: "Гэмшээд бас дурласан"
Би: "Юу вэ? Дурласандаа гэмшээд байгаа юм уу?"
Лэйли: "Нэг царайлаг эмчид дурласаан. Бас чамд гэмшсэндээ хоол хийж өгч байна"
Би: "Юу вэ? Юунд нь гэмшдэг юм? Алив хайр дурлалынхаа талаар ярь л даа"
Лэйли: " Намайг байнга уурлуулдаг гомдоодог уйлуулдаг хүн. Гэхдээ сүүлийн үед бүгдийг өөрөөр харж надад үнэхээр сайн хандаж халамжилж байсанг ойлгож байгаа. Өглөөхөн надад хайраа илчилсэн."
Би: "Хооо . Заа тэгээд чи авсан уу?"
Лэйли: "Юуг?"
Би; "Хайр сэтгэлийг нь."
Лэйли: "Бодож үзье гээд хэлчихсэн байгаа"
Би: "Тэгээд үерхэх бодол байгаа юм уу?"
Лэйли: "Мэдээж, жоохон үнэд орох гээд"
Би: " Вуаа чи үнэхээр гэгээрчихэж"
Лэйли: "Тийм гэж хэлээд байхад."
Лэйли: "Бас сарын өмнөх явдал... Юнгиг ажлаа хийхэд хэцүү байхаар нь би тэр эмэгтэйг ажилд авсан юм. Уул нь хувийн хэрэг дээр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд халагдаж байсан тухай байсан л даа. Гэхдээ мэргэжил талдаа сайн байсан болохоор... Миний буруу юм шиг санагдаад хэцүү байна. Зан ааш, биеэ авч яваа байдлын хувьд үнэхээр асуудалтай хүн байсан байна лээ. Юнгид нэг итгээд үзвэл..."
Бид үргэлжлүүлэн чимээгүй суусаар хооллоод Лэйли ч явлаа.
Нээрээ бодоод байсан чинь Юнги бас намайг байнга гомдоож уйлуулж, уурлуулдаг хүн. Бас надад хайртай байх. Хэрвээ үгүй байсан бол сүүлийн нэг сар орой болгон хаалгийг минь нүдэж уучлалт эрсэн баахан үгс хэлж, түpүүхэн надад "Чамгүй бол галзуурч магадгүй юм шиг" гэж хэлэхгүй байсан байх. Харин тэр эмэгтэйн хувьд Юнгигийн арааc гүйдэг эсвэл гаж донтой эмэгтэй болж таарах нь. Бүр ховсдогч ч байж болно шдээ. Би Юнгиг уучлах хэрэгтэй бололтой. Үнэндээ үнэхээр их санаж байна.
YOU ARE READING
BOSS (дууссан)
FanfictionАжлын босс байсан бол гэрийн босс болох юм. Гэхдээ эрэгтэйчүүд л босс байх гэж үү? Эхэлсэн: 2017:8:25 Дууссан: 2017:9:19