"Бүх зүйл өнгөрсөн."

155 10 1
                                    

Бүх зүйл хормын дотор болж өнгөрсөн. Амьдралын минь хэдэн жилийн турш миний бүх зүйл байсан тэр эмэгтэй... Тэрээр ердөө хэдхэн хормын дотор энэ газраас яван одсон.

Түүний амьдралын сүүлийн мөчид би түүнд сүүлийнхээ үгийг хэлсэн. Тэр нь "Надад битгий баяртай гэж хэлээч" гэж...

Би түүнийг надад хариу хэлээд босож ирээд намайг өмнө нь тэвэрдэг байсан шигээ тэвэрнэ гэж бодсон. Би түүнийг өмнө нь намайг үнсдэг байсан шигээ үнсэнэ гэж бодсон. Гэвч би эндүүрсэн байсан... Тэр минь надад юу ч хэлэлгүй алгуухнаар нүдээ аньсан. Тэгээд дахиж нээгээгүй юм.

Тухайн үед би өөрийгөө зүхэж байсан. Хэрэв би түүнтэй хамт явсан бол тэр минь золгүйгээр осолд орж нас барахгүй байсан юм гэж би бодсон. Гэхдээ төд удалгүй би ойлгосон. Ингэх  нь надад ямар ч ашиггүй гэдгийг. Би өөрийгөө зүхээд зүхээд тэр минь амилахгүй гэдгийг ойлгосон. 

Хогийн сонсогдож магадгүй ч би түүнийгээ мартаад амьдарна. Түүний хойноос хий дэмий гашуудах биш харин урагш явах замыг би сонгосон. Өнгөрснөөр бус ирээдүйгээ бодон одоогоор амьдарна.

Би хэзээ ч түүний араас явна гэх мэт тэнэг үйлдэл хийхгүй. Харин ч бурханд амьдрал олгосонд талархах болно. Тэр минь ч тэгж бодож байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Хэдий би түүнийг одоо мартаж байгаа ч тэр минь миний амьдралын хамгийн үнэтэй дурсамжуудын минь эзэн байсан. Магадгүй хэзээ нэгэн цагт түүнийг орлох нэгэн ч гарч ирж магадгүй юм. Гэхдээ тэр үе нь одоо биш. Одоогоор би өөрийнхөө амьдралыг цэцэглүүлэх болно. Хэн ч харсан атаархахаар тийм л болгох болно.


|| Don't tell me bye bye || Дууссан ||Where stories live. Discover now