"Бүх зүйлийг дахин дурссан."

82 7 5
                                    

Өөрийнхөө хэлсэн зүйлд харамсан түүнээс нүүр бууруулав.

Тэрээр "Үгүй ээ, хамт архи ууя. Сэтгэл тавгүй байна."

Би түүний хэлсэн үгэнд гайхан толгой дохив. Тэрээр түүнтэй минь ихэд адилхан ааш зантай юм.

Бид хоёр ажлаас гаран өмнө нь хэлтсээрээ хооллож байсан газарт орж ирэн суув.

Тэрээр хэд хэдэн шил сөжү захиалан "Өнөөдөр эрт харихгүй байх шүү, бэлтгэлтэй байгаарай." 

Түүнийг ийн хэлэхэд би толгой дохин инээв.

Зөөгч эгч бид нарт нийт дөрвөн ширхэг шил сөжү авчирч өгөв.

Би эдгээр сөжүнүүдийг харан "Энэ ихдэхгүй юу?"

-"Үгүй ээ, харин ч бага байна."

Манай дарга шийдчихжээ.

Силвиа нэг шил сөжүг задлан надад хундгалж өгөв. Үүний дараа би ч мөн адил түүнд хундгалж өгөв.

Бид хоёр нэг нэн хундага татсаны дараа тэрээр "Чамд өмнө нь хүнд дурлаж байсан удаа бий юу?"

Би түүн рүү гайхан харав. Магадгүй дөнгөж танилцсан шинэхэн ажлын хамтрагчаасаа ингэж асуух хүн түүнээс өөр байхгүй байх...

Тэрээр "Хэрэв чи ярихыг хүсэхгүй бол..."

Би түүний өгүүлбэрийг таслав.

-"Мэдээж надад байгаа. Гэхдээ тэр дурлал маань энгийн нэг дурлал байгаагүй. Гал дүрэлзсэн тийм л хайр байсан. Тэр минь зоригтой, ухаалаг, нүдэндээ гал цогтой... бас маш үзэсгэлэнтэй нэгэн байсан."

Тэрээр миний яриаг шимтэн сонсож байгаа нь байж байгаа байдлаас нь илт.

-"Нэг өдөр би түүнд гэрлэх санал тавихаар бэлдэж байсан юм. Даанч золгүй явдлаас болж тэр минь машины осолоос болж нас барсан. Гэхдээ хамгийн хэцүү нь тэрээр миний гар дээр байхдаа тэнгэр лүү хальсан."

Ширээ рүү харахад бид аль хэдийн эхний шилийг хоосолсон байв.

Намайг дуугаа хураасны дараа тэр "Чи түүнийг одоо ч гэсэн санадаг уу?"

Би инээх аядан "Би түүнийг мартсан гэвэл худлаа болох байх. Гэхдээ яагаад ч юм ойрд нэг хүнээс болж зүрх их хүчтэй цохилдог болсон. Магадгүй энэ нь догдлол байх."

Сүүлийн өгүүлбэрээ хэлж дуусаад түүн рүү харвал тэрээр чавга шиг улайсан харагдана. Юу вэ Ким Намжүн? Чи аль хэдийнээ согтчихоо юу? Халуундаа юу илүү дутуу зүйл яриад байгаа юм бэ?

Хэсэг хугацаанд бидний дунд чимээгүй байдал ноёрхов. Энэхүү уур амьсгалыг эвдэн би "Уучлаарай."

Тэрээр над руу гайхан харан "Юунд уучлалт гуйна вэ?"

Би уруулаа хазан доош харав. Хааяа чи чимээгүй байсан нь илүү дээр бололтой Ким Намжүн.

Өөртэйгөө ярилцах бодлыг минь тасалдуулан Силвиа "Миний зүрх ч бас их хүчтэй цохилох болсон. Гэхдээ би үүнийг юунаас болж тэгж байгааг мэдэхгүй юм. Учир нь надад хүнд дурлаж явсан удаа байхгүй..."

Тэрээр хэсэг чимээгүй байснаа яриагаа үргэлжлүүлэн "Гэхдээ энэ хүнд дурласны шинж тэмдэг бол хүнд дурлахад тэгж их хугацаа зарцуулдаггүй бололтой."

Тийм ээ, түүний хэлдэг зөв.

Хүнд дурлахад тэгж их хугацаа зарцуулдаггүй.

Хайртай хүнээсээ хагацахад ч мөн адил тэгж их хугацаа зарцуулдаггүй.

Би зүгээр л түүнийг ажиглан сууна. Чи намайг март гэж над руу энэ бүсгүйг явуулаа юу? Тэрээр чамтай их төстэй... Гэхдээ нэг талаараа их өөр. Тэр чамайг бодвол их тайван хүн юм.

Тэр бүх талаараа тайван. Нүд нь яг л хэмжээлшгүй гүн далай шиг. Гэхдээ үйлдлийг нь таамаглахад амар нэгэн. Мөн тэрээр яг л пандорагийн хайрцаг. Цаг тутам бүрд түүнээс шинэ шинэ зан араншингууд гарч ирнэ.

Өөдөөс минь харж суух энэ бүсгүй үнэхээр шинэ дурлал, шинэ хайр минь гэж үү? Гэхдээ би одоогоор итгэлгүй байна. Одоогийн би түүнийг ч бас чиний адилаар алдчихвал яах юм бэ?...

|| Don't tell me bye bye || Дууссан ||Where stories live. Discover now