"Бүх зүйл дахин давтагдсан."

57 6 5
                                    

Тэр явдлаас хойш дарга надаас нэг л бишүүрхэх болсон. Намайг харчхаад л нүүр нь улайн өөр нэгэн тийш зугтдаг болчихсон. Гэхдээ энэ нь надад их эгдүүтэй харагдаж байсан юм.

Намайг даргын өрөө рүү зүглэж байтал түүний өрөөний хаалга онгойлттой байв. Тэрээр ядарсан хоолойгоор "За ингээд ажлаа дуусгачихсан. Одоо хийх зүйл байхгүй юм чинь өөртөө бага зэрэг амралт өгнөө."

Намайг хаалга тогшин ортол түүний нүд бүлтгэнэн сандарсаар "Намжүнаа ямар хэрэг гараа вэ? Би яг гарч ажлаа хөөцөлдөх гэж байлаа."

Би инээн "Даргаа та саяхан л ажлаа дуусгачихсан өөртөө амралт өгнөө гээд сууж байсан биз дээ?"

Намайг ийн хэлэхэд тэр уруулаа хазан амандаа бувтнаж харагдана.

Би түүнд дахин засварласан загварыг өгөхөд тэрээр над руу "Нээрээ юу?" гэсэн харцаар харж эхлэв. Тэр үнэхээр амрахыг хүссэн бололтой.

Би инээмсэглэн "Энэ яаралтай ажил биш тул та маргааш нөгөөдрөөс үзчихэж болно. Харин танд одоо амралт хэрэгтэй байх. Та энэ сард их ажилласан шүү дээ."

Цаг руугаа харж байгаад дараагаар нь түүн рүү харан "Бас одоо цайны цаг болж байна. Хамт хооллох уу?"

Тэрээр итгэлгүйхэн толгой дохино. Надаас тэгтлээ их ичсэн юм байхдаа?

Бид хоёрыг түүний өрөөнөөс гарахад Жимин "Хамт хооллоно биз дээ хоёроо?"

Би толгой сэгсрэн "Үгүйдээ, бид хоёр хоёулхнаа хооллох төлөвлөгөөтэй байгаа."

Ингэж хэлэхийг минь сонссон тэд орилолдож эхлэв. Харин хажууд Силвиа ичсэн байртай доош харан зогсоно. Ажлынхандаа боль хэмээн хандаж хэлчхээд түүний гараас атган ажлаас гарав.

Бид энэ удаад арай өөр газар орж ирэв. Тэрээр өлссөн бас ядарсан байртай харагдаж байсан тул хөнгөн зууш бус хоол захиалав.

Бидэн дунд чимээгүй байдал ноёрхож байсан ч хэн нь ч үүнийг эвдэхийг хүссэнгүй. Учир нь ярьснаас илүү ингээд чимээгүй суусан нь дээр гэж хэн хэн маань үзсэн юм.

Хооллож дуусчхаад тэр түрүүлж гаран би харин тооцоогоо хийхээр үүдэнд зогсож байсан юм. Түүнийг би түрүүлээд явж бай гэж хэлсэн тул тэрээр удалгүй нүдэнд үзэгдэхээргүй болов. Тооцоогоо хийчхээд түүний хойноос хурдлав.

Тэрээр ногоон гэрлээр зам гарч үзэгдэв. Түүнийг олж харчхаад дуудах гэж байтал түүний зүг нэгэн машин хурдалж байв. Болохгүй ээ...

Би түүний нэрийг чангаар дуудан түүний хойноос гүйв. Даанч тэрээр над руу эргэж харсангүй. Магадгүй сонсоогүй бололтой.

Түүнийг арай гэж гүйцэн цааш түлхэхэд бид хоёр хоёул давхралдан унав. Харин өнөөх машин бидний яг хажуугаар хурдтай өнгөрөн явав. Бурхан минь... Хэрэв жоохон хоцорсон бол тэр дайруулах байлаа.

Арай гэж тайвшран түүн рүү харвал тэрээр ухаан алдсан мэт огт хөдлөхгүй байв. Сандран түүн рүү ойрттол амьсгалж байв. Санаа бага зэрэг амарсан ч түүнийг ухаан алдчихсан байгаад нь санаа зовон түүнийг үүрэн хамгийн ойрхон байх эмнэлэг рүү чадах чинээгээрээ хурдлав.

Яагаад ухаан алдчихсан юм бэ Силвиа? Санааг минь зовоохоо боль л доо...

Ийн бодон түүнийг эмнэлэгт авчрав. Түүнийг эмч үзэж байхад би дуугүй л санаа зовон зогсоно. Эмч надаас хэд хэдэн асуулт асуух ба би түүнд үгүй тийм гэх мэтээр богино хариулт өгч байв.

Түүнийг үзэж дуусчхаад эмч "Санаа зовох зүйлгүй дээ. Тэр бага зэрэг цочирдсон доо ухаан алдсан байна. Тэр удахгүй сэрчихнэ."

Эмчийн хэлсэн зүйлд баярлан түүнд баярласнаа илэрхийлэв. Удалгүй эмч, сувилагч аль аль нь явсан тул би түүний хажууд сандал татан суув.

Чи намайг өнөөдөр зүрхээр явуулах шахлаа охин минь...

Түүнийг ажиглан суув. Тэрээр их л тайван бөх гэгч нь унтаж байв. Хүний санааг тэгж зовоочхоод яаж ингэж тайван унтаад байгаа юм бэ?...

|| Don't tell me bye bye || Дууссан ||Where stories live. Discover now