"Бүх зүйл өрнөсөн."

58 6 5
                                    

Хэдий эмч түүнийг удахгүй сэрнэ гэж хэлсэн ч одоо цаг аль хэдийн долоо өнгөрч байв. Түүнийг харж үлдэх хэрэгтэй байх гэж бодоод би ажил руугаа буцаж яваагүй. Силвиа ганцаараа эмнэлэгт сэрвэл түүнд хэцүү байж магадгүй байх гэж бодсон юм. Харин тэр одоо үхсэн юм шиг л унтаж байна.

Удалгүй түүний нүд нь чичирхийлэх шиг болоход би түүнийг сэрж байгаа байх хэмээн бодсон юм. Миний бодсон зөв байж тааран тэрээр аажмаар нүдээ нээв. 

Тэр гайхан эргэн тойрноо харах бол би түүн рүү бага зэрэг зэмлэсэн байртай харж байсан юм.

Түүнийг юм хэлэлгүй доош хараад суугаад байсан тул би тэвчилгүй "Би үнэхээр их санаа зовсон."

Тэрээр бага зэрэг гэмшингүй "Юу болсон бэ?"

Хөөх энэ охин чинь... Юу болсныг ч мэдэхгүй юм байж өөрийгөө гэмтэй гэдгийг бас мэдээд байнаа.

Би нэг амьсгаа авчхаад "Чи үнэхээр анзааргагүй хүн юмаа. Би чамайг олж хараагүй байсан бол чи бараг л дайруулах байсан. Үгүй ээ, бараг биш юм байна. Чи яг дайруулах байсан."

Миний үг бүр зэмлэх мэт байсан ч цаанаа санаа зовсон байртай байсан юм.

Тэрээр бас л доош харан "Уучлаарай."

Би санаа алдан түүнийг тэврэв. Тэрээр ч бас намайг зөрүүлэн тэвэрч байсан юм. Тэр хүрэх төдийд л бэртчих юм шиг их жижигхэн биетэй юм. Хэрэв дайруулсан бол энэ хүнээс юм үлдэхгүй нь л дээ.

Силвиа миний бодлыг таслан "Намайг дайрах гэж байсан жолооч яасан юм?"

Түүнийг ийн асуухад би одоо л санав. Түүнд санаа зовж байгаад тэр жолооч болон машиныг нь ч анзаарах сөхөөгүй байж.

Би "Надад түүнийг анзаарах сөхөө байгаагүй ээ. Чамд л санаа зовж байсан."

Тэрээр инээд алдан "Баярлалаа." Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна... Надад түүний инээмсэглэлийг харахын тулд юу ч хийж чадах юм шиг санагдаж байв.

Би бага зэрэг доошлон түүнийг үнсэв. Тэрээр эхэндээ гайхаж байснаа удалгүй нүдээ анив. 

Би түүнээс уруулаа салган "Дахиад хэзээ ч миний санааг зовоох зүйл битгий хийгээрэй."

Тэр өөрийг нь үнссэнд ичсэн бололтой доош харан толгой дохиж байв.

-"Алив дээшээ хар л даа."

Намайг ийн хэлэхэд тэр доош харсан чигтээ толгойгоо сэгсэрч байв. Эгдүүтэй юм...

Би түүний эрүүг өргөн "Алив хүргээд өгье."

Түүний гарыг хөтлөхөд тэрээр доош харахаа болин над руу харан инээж байв. Бид хоёр хөтөлсөн чигтээ эмнэлгээс гаран автобусны буудал дээр ирэв.

Би түүнээс гэрийн хаягыг нь асуучхаад түүний гэрийн зүг явах автобусанд суув. Автобусанд ороход их цөөхөн хүн байх ба бид хамгийн арын суудалд очиж сууцгаав.

Буудал бүр дээр хүн буун удалгүй автобусанд бид хоёроос өөр хүн үлдээгүй байв.

Түүний гарыг бага зэрэг илбэн сууж байтал тэр "Бид ирчихлээ."

Бид буун бага зэрэг алхан нэгэн орон сууцны өмнө ирэв. 

Би "Ор доо."

Тэрээр над руу гайхан харан "Чи орж цай уухгүй юм уу?"

-"Чи ганцаараа амьдардаг биз дээ? Би ганцаараа амьдардаг хүний гэрт оройн цагаар орж ёс алдахгүй ээ."

Тэр хэсэг гайхаж байснаа инээд алдан "Хэрэв ээж аавтай хамт амьдардаг байсан бол чи орох нь ээ?"

Би ч мөн түүний адил инээн "Ээжээ ааваа хүргэн чинь ирлээ гээд л орно шүү дээ?"

Силвиа миний хэлсэн үгэнд ичсэн мэт хацар нь ягаарч харагдана. Би түүнийг өхөөрдөн тэвэрч авав.

Хэсэг хугацаанд ийм байдалтай зогссоны эцэст тэр хошуугаа унжуулан "Эхлээд намайг гуй, за юу?"

Би толгой дохин инээмсэглэв. Харин тэр миний хацар дээр үнссэнээ баяртай хэмээн хэлчхээд гэр лүүгээ яван оров. Миний ичимхий охин...


|| Don't tell me bye bye || Дууссан ||Where stories live. Discover now