"Бүх зүйл дахин мэдрэгдсэн."

86 8 1
                                    

Тэр оройн хоолноос хойш даргыг харах бүрд тэр минь санаанд ордог болчихсон. Энэ байдал минь намайг үнэхээр их зовоож байсан юм. Хэдэн жил өнгөрөхөд арай гэж мартаж байхад одоо ингээд байхаар их л хэцүү юм.

Ажил тарах цаг болсон тул манайхан сүр сар хийсээр гарч одов. Би ч мөн адил гадуур хүрмээ аван ажлаас гарах гэж байтал дарга намайг дуудав. 

Тэрээр "Хэрэв болж өгвөл чи надтай үлдээд энэ материалуудыг цэгцэлж болох уу?"

Түүнийг ийн хэлэхэд би зөвшөөрөв. Угаасаа төсөл маань ч дуусаж байгаа бас өөр хийх зүйлгүй байсан юм.

-"Энэ юун материалууд юм бэ даргаа?" 

-"Манай компанийн одоог хүртэл гаргаж байсан бүх загваруудын материалууд. Дээрээс нь бас ажлын бус цагаар зүгээр нэрээр минь дууд."

Үргэлж дарга гэж дууддаг байсан болоод ч тэр үү түүнийг нэрээр нь дуудах их эвгүй байв.

Хоёр цаг хэртэй хугацаа өнгөрсний эцэст бид хоёр тэр их материалыг янзалж дуусав. Энэ их материал ч үнэхээр тоглоом биш юмаа.

Силвиаг дуудахаар хойш харж байтал төсөөлж ч байгаагүй зүйл минь болж орхив. Тэрээр ч бас гайхсанаа илэрхийлэх мэт нүдээ бүлтэлзүүлж байв. 

Миний уруул... Мөн түүний уруул...

Гайхшралаасаа болоод минут хэртэй хөдөлгөөнгүй зогсож байгаад гэнэт ухаарсан мэт түүнээс уруулаа салган хойшлов.

Яагаад ч юм зүрх минь хуучных шигээ догдолж байгаад бүр их гайхшрав. Дахиад хайр?... Үгүй ээ, одоохондоо надад энэ хайр гэх зүйл хэрэггүй...  

Аль алинд маань их эвгүй санагдаж байсан тул бие биетэйгээ юм дуугаралгүй ажлаасаа гарав. Маргааш яаж түүний нүүрийг хардаг байгаа...

Санаа алдсаар ярваганан дороо дэвхцэв. Харин эргэн тойрны минь хүмүүс над руу галзуу хүн харсан мэт харна. Ийм зүйл болчхоод байхад бусад хүмүүсийн нүдэнд яаж харагдаж байгаа эсэх нь лай л байна шүү дээ.

======

Ажил руугаа орох уу? Эсвэл өвчтэй мэт жүжиглэж байгаад ажлаасаа чөлөө авах уу? Ингэж өөртэйгээ хэсэг маргалдан зогсож байтал нэг хүн миний мөрөөр гараа оруулан тэврэв. Гайхан эргэж харвал Жимин байв.

-"Чи орохгүй юу хийгээд байгаа юм?"

За за, чөлөө авахаасаа өнгөрөх шив. Муухай царайлсаар түүнд чирэгдэн ажил руугаа оров. 

Ажилдаа орж иртэл бүгд инээмсэглэн мэндэлнэ. Харин би тэдний өөдөөс муухан инээсэн болоод өнгөрөв.

Азаар ажил тартал дарга намайг дуудсангүй. Түүнд ч бас эвгүй байгаа тулдаа л намайг ганц ч удаа дуудаагүй байх.  

Ажил тарах цаг аль хэдийнээ болсон байсан хэдий ч миний хийж буй зүйл бараг дуусах гэж байсан тул би үлдэн дуусгахаар шийдэв. Бусад маань энэ хооронд нэг нэгээрээ цуварч гарч байв. Харин дарга өрөөнөөсөө гарч ирэхгүй хэвээр...

Эцэст нь ажлын маань нэг эмэгтэй гарч одоход яг л өчигдрийнх шиг бид хоёр л үлдэв. Юу ч болсон бай ажлаа хурдхан шиг дуусгаад түүнтэй тааралгүй ажлаасаа гарахыг хүсэв.

Эцэст нь хүсэн хүлээсэн ажил маань дуусахад амандаа баярын дуу дуулсаар суудлаасаа босов. Миний азгүйг ч хэлэх үү, яг энэ үеэр дарга ч бас өрөөнөөсөө гарч ирж харагдав.

Тэрээр над руу харан нүдээ бүлтэлзүүлснээ хурдхан шиг харц бууруулав. Би ч мөн адил түүнээс нүүр бууруулсаар ажлаасаа гарах гэж байтал тэр миний хойноос дуудав. Ээ л дээ....

Түүн рүү аажмаар эргэж хартал түүний нүүр гүзээлзгэнэ шиг л улайсан харагдана.

Тэрээр ээрч муурсаар "Угаасаа санамсаргүй зүйл байсан юм чинь бие биеэсээ нүүр бууруулахаа болъё, тэгэх үү?"

Тэрхэн мөчид зүрх маань өчигдрийнх шиг л догдолж эхлэв. Догдлоно, сандрана мөн ичнэ... Энэ бүх зүйл дахин мэдрэгдэж буй мэт санагдана. Харин миний хувьд гэвэл би сая энэ хорвоогийн хамгийн эгдүүтэй зүйлийг харсан мэт санагдана.

Би толгой дохих аядан "Хүргээд өгөх үү?"

Тэрээр над руу гайхан харахад би ч бас өөрийнхөө хэлсэн зүйлд гайхав. Чи зүгээр л толгой дохичхоод эндээс хурдхан шиг гарах ёстой байсан юм Ким Намжүн....

|| Don't tell me bye bye || Дууссан ||Where stories live. Discover now