"Бүх зүйл төгссөн ба эхэлсэн."

87 6 8
                                    

-"Хан Силвиа, надтай сүй тавиач?"

Намайг ийн хэлэхэд тэр минь инээмсэглэн толгой дохиж байсан нь саяхан мэт санагдана. Харин энэ явдал өнгөрөөд аль хэдийн гурван сар болчхож.

Түүнд үерхэх санал тависнаас сүй тавих санал нь илүү дээр байх хэмээн бодсон юм.

Харин одоо би жаргалаар дүүрэн ажил руугаа орж явна.

Ажилдаа орж ирээд байж байтал хоосон байдаг нэгэн ширээ эзэнтэй болсон мэт өнгөлөг харагдана.

Жимин хажууд хүрч ирэн "Манайх маш царайлаг нэгэн залуухан эрэгтэй ажилтантай болсон."

Би толгой дохиод өнгөрөв.

-"Хэлтсийн маань эмэгтэйчүүд түүнд хөл алдаж байна билээ."

Тэгээд хэлтсийн маань эмэгтэйчүүд шинэ ажилтанд хөл алдсан л юм байгаа биз? Би ямар эмэгтэй биш, яагаад надад ингэж сүртэйгээр хэлээд... Нээрээ Силвиа ч мөн адил эмэгтэй шүү дээ.

Жимин нурууг минь цохин "Гэхдээ сүй тавьсан бүсгүй чинь чамайг хуурахгүй байхаа."

Мэдээж тэр намайг хуурахгүй! Тэгээд ч би иймхэн зүйл дээр Силвиаг хардана ч гэж бодохгүй байна.

Ийн бодоод байж байтал Силвиа өрөөнөөсөө гарч ирэв. Мэдээж түүний хойноос шинэ ажилтан.

Силвиа бид нарт цуглар хэмээн хэлэхэд Жимин бид хоёр хэлтсийнхэнтэйгээ нэгдэв.

Бүгд цугларсны дараа Силвиа "Өнөөдрөөс эхэлж манайд ажиллах шинэ ажилтан."

Силвиа шинэ ажилтанд хандан "Өөрийгөө танилцуулаарай."

Тэрээр бараг 90 градус бөхийн "Сайн байцгаана уу, өнөөдрөөс эхэлж энд ажиллах Жон Жонгүг байна. Тусалж дэмжиж байгаарай."

Түүнийг ийн хэлэхэд үнэхээр л Жиминий хэлсэн шиг хэлтсийн маань эмэгтэйчүүд түүнд хөл алдана. Тэрээр дөнгөж хорьтой юм шиг л харагдана. Гэтэл хэлтсийн маань ихэнх нь 25 давчихсан шүү дээ. Жимин Силвиа бид гурав гэхэд л хэлтсийнхэн дундаа хамгийн бага нь байхад... Нас намбадаа байгаач дээ эмэгтэйчүүдээ.

Бид тус тусын ажлаа хийхээр таран би ч мөн адил ширээ рүүгээ зүглэх гэж байтал Силвиа өнөөх шинэ ажилтан бид хоёрыг дуудав.

Бид хоёр түүнийг даган өрөө рүү ортол тэрээр "Намжүнаа чи Жонгүгийг дадлагажуулж чадах уу?"

Намайг түүн рүү гайхан хартал Силвиа "Хоёрхон долоо хоног."

Тэр надаас үнэхээр гуйсан байртай харна. Би дуртай зөвшөөрмөөр байгаа ч одоогийн байдалд би маш их ажилд дарагдаж байна шүү дээ.

|| Don't tell me bye bye || Дууссан ||Where stories live. Discover now