Би бүх зүйлийг мартахаар шийдсэн. Тэр минь ухаан орсон ч намайг мартсан. Харин би Солонгос гэх улсыг орхиж аавынхаа төрсөн нутагт суурьшихаар ирсэн. Хэцүү байсан ч намайг сэтгэлээр дэмжих найзууд минь хажууд байсан болохоор бага ч гэсэн баяртай байгаа. Виви, Ханна хоёр Солонгосдоо үргэлжлүүлэн суралцаж байгаа. Нэг нууц хэлэхэд Ханна маань хүнтэй болцож эхэлсэн. Одко бид хоёр Монголд ирсэн. Энд хамгийн сүүлд 15 настай байхдаа л ирсэн байх. Бид хоёр бас л хамт амьдарч байгаа. Мэдээж энэ удаад Одкогийнд. Би үргэлжлүүлэн суралцаж байгаа. Харин мөнгөний хувьд хадгалж цуглуулсан хэдэн төгрөгөө хэрэглэж байгаа гэх үү дээ. МУИС-д 2р курс-с шилжин суралцаж байна. Амралтын өдрүүдээр бол аялал, зугаалга ойр зуурын алхаа дасгал хөдөлгөөн х.ж өнгөрөөж байгаа. Жаахан хэцүү байгаа ч би энэ бүхнийг даваад л гарах болно. Энд ирээд би 2 шинэ найзтай болсон. Бидний мэргэжил өөр хоорондоо ондоо ч бид их хурдан дотноссон шүү. Яаж гэдгийг нь бид өөрсдөө хүртэл гайхаад олдоггүй юм. Бүх хэцүү зүйлс ард хоцорч өнгөрсөн ирээдүйн зааг болох өнөөдөрт би оршино.
![](https://img.wattpad.com/cover/130143179-288-k815316.jpg)
YOU ARE READING
Нууц
Bí ẩn / Giật gânБүх зүйлийг март хонгор минь. Өгүүлбэр дуусахад цэг тавиад томоор эхэлдэг шиг. . . . . . . Анхны зохиол болохоор тусалж дэмжээрэй.?