2. Айм~шиг~тай...

1.4K 125 5
                                    

"үнэхээр их баярлалаа" өчигдрийн охин миний формыг сарвайн бөхийнө.

"Чи шинээр энэ сургуульд орсон байх тээ? Биднийг мэдэх үү?" Тэхён тэнэг юм шиг өөрлүүгээ заан малийна.

"ю-юу т-ти-тиймээ б-би ш-шинэ с-сурагч" өнөөх охин яг л өчигдрийнх шигээ доошоо хараастай.

"тэгвэл танилцая" Намжүүн ингэж хэлээд түүний зүг ёжтой харж эхлэв.

"ю-ю-юу" нөгөө охин айсан бололтой гараа улайтал нь базаж байгаа харагдахад би Намжүүнд хандан,

"Яааа, чи хөөрхий охиныг айлгачихлаа шдээ" гээд түүн лүү үхлийн харц шиднэ.

"ю-юу б-би ингээд явая даа" нөгөө охин чинь өгүүлбэрээ ч дуусгалгүй гараад гүйчихэв.

Гайхалтай. Бид хэд уг нь энэ охинтой найзлахыг хүссэн юмсан. Даанч энэ охиныг айлгасан бололтой. Эсвэл бидний тухай тэнэг тэнэг юм сонсоо байлгүй. Аешшш би бүлгэмдээ ганц ч болов эм хүйстэн нэммээр байхад даа!!!!

"ээе битгий гуниглдаа Суён аа. Хэдүүлээ байхад алзахгүй ээ" Жонгүг ингэж хэлээд миний бэлхүүсээр тэвэрлээ.

"үхсэн нохойн оцгор. Бас наад гараа мөөмнөөс ав даа. Үнэн далимдуулчих юм аа тээ? Хүн ганц ч болов хүнтэй найзламаар л байна шдээ аххххх. Насаараа та нартай хонь мал болж явах юм байна лдаа" би байнга хийдэг үйлдэл болох үсээ зулгаан Жонгүгийг балбана.

Гомдолтой байна!!! Саяны охин овоо хүн шиг байсан юмсан. Бусад охид шиг шалчигнаж наалддаггүй юм шиг санагдсан. Даанч биднээс айчихлаа ахххх!!!

"д~аан~ч яав~даа~а" Жиний гитар зохин ямбүүдэх сонстоно.

"хоо Жимин чат бичжийн. Хардаа" саяхныг хүртэл утсаа маажиж байсан Хусог ийн орилоход хамаг наастар минь сэргээд ирэв.

"хайрт минь" би ийн орилж, гүйсээр Хусогоос зүүгдлээ.

Манай бүлэглэл нийт есүүлээ гэж хэлсэндээ. Одоогоор бол 7 маань л байна. Чимчим маань том бүжгийн тэмцээнд орохоор нэг тийшээ яваад өгсөн. Аан харин Юнги маань тэр шалан дээр тун чиг тухтай нь аргагүй унтаж байна. Тэр мууг хүний тоонд оруулж яадаг юм? Хая зүгээр ххи.

-

"эцэг чинь! Япон хэлний даалгавар!!!" Юнги огцом сэрэн ийн орилход бүгд үсчиж эхэллээ.

Бүр хол байгаа Жиминийгээ хүртэл умартах том хичээл болхоор тэр муу гөөхийг ч бас хаячих өө. Аххаха. Ямартай ч Япон хэлний шинэ багш 1-р анги болгонд яг ижил даалгавар өгсөн.

+War of Hormone+ || COMPLETED ||Where stories live. Discover now