9. Төгсөөгүй төгсгөл

1.3K 116 31
                                    

"Дөшшшшшш" Тэхён цаасаар хийсэн машинаа мөрөнд минь зоочихоод ийн уулга алдаж байгаа нь энэ.

"Ээээээ чи! Чи миний Дэрсэн малгайтыг эвдчихлээ шдээ" тэрээр ийн хэлээд шахагдаад хэлбэрээ алдсан байх өөрийн цаасан машин луугаа хошуугаа унжуулан харлаа.

Дэрсэн малгайт! Тэр саяхнаас "One piece" гээд анименд орчихсон юм. Тэгээд л машинаа гол дүрээр нь нэрлэчихсэн хэрэг. Ёстой бүтэхгүй ээ.

"Манайхаан. Би гэдэг сайхан амьтан чинь үнэн гоё дуу зохиочихлоо шдээ" Намжүүн ийн орилоод ширээн дээр гарч зогсов.

"Алив сонсое ма бээстие" хажууд нь сууж байсан Жин модон гитараа шүүрч аван ийн хэллээ.

Үнэхээр тэнэг! Тэд яагаад ийм гажиг юм бэ? Татаадаг татуурга? Тэд үнэхээр тоглож байгаа биздээ? Үнэхээр галзуурмаар юм аа!

"Татаадаг татуурга!
Чи бол эрчүүдийн жинхэнэ анд
Чи бол хөвгүүдийн ганцхан анд!
Дээдхийг нь ч хусна
Доодхыг нь ч хусчихна...
Гижиг хүргээд л,
зүсэж хорсгоод л..."

Аххх ёстой мэдрэл шд ээ аххаха. Ёстой нээрээ. Би гайхаад л байгаа. Ирээдүйд эд нарыг ямар гажиг нь ажилд тэнцүүлээд авах болдоо аххаха.

"Бүжиг гэдэг бол биеийн урлаг..." Хусог их мэдэгч шиг царайлан бүжгийн тухай тайлбарлан ярьна.

Энэ одоо өөрийгөө мундаг бүжиглэдэг гэдгээ гайхуулаад байгаа юм байхдаа? Тэр бүжигтэйгээ нэг нэрд гарчихаж болдоггүй л юм байхдаа?!!

"Яаххх их сургуульд орж ахлах ангийн формноосоо салчихлаа шдээ. Ямар сайхан юм бэ?" Малийсаар Жонгүг өөрийн өмссөн байх чөлөөт хувцсаа илнэ.

Засссс. Намайг анх ирсэн өдөр ахлахын дүрэмтэнд орчихсон байсан биздээ! Бүр дуртай нь аргагүй формоо тэвэрч аваад л нандигнаад байсандаг!

"Ёооооо энэ Жиминий тэмцээн яачихав аа. Эхлэх цаг нь болчихсон л байх юм" Суён ярвайсаар утсаа нүдэн ийн бувтнах аж.

"Харин тиймээ. Уг нь хэдүүлээ Чимчимтэйгээ хамт Орос руу яваад тэмцээнийг нь үзээд дэмжих байсан юмшд!" Суёны хажууд суух Хэсан ийн хэлээд Суёныг ноолж эхлэв.

Энэ хоёрын ноололдохыг нь хараад бүр нозоорчихлоо байна. Гэснээс манай Жимин ахиад л Оросд болж байгаа бүжгийн тэмцээнд орж байгаа юм. Тэр тэмцээн нь одоо Youtube-ээр гарах ёстой.

+War of Hormone+ || COMPLETED ||Where stories live. Discover now