Энкүгийн талаас
Тэр өдрөөс хойш жинхэнэ там эхэлсэн. Тэд бол жинхэнэ ЗОМБИ! ЦУС СОРОГЧ! МӨЛЖИГЧ! НААЛДАН ПАД! Хүн.... хүн яаж тийм байж болох юм бэ?
Тэд намайг ЦУСГҮЙ АЛЖ БАЙНА!
Би уг нь тэдэнтэй нийлхийг хүсээгүй. Гэвч эхлэхдээ л энэ бүхэн хачин болчихсон байсан. Бусад сурагчид над руу сонжиж хараад л... бүгд л зайгаа барьдаг болчихсон!
Анх намайг ирэхэд дээрлхэж байсан хэдэн банди нар хажуугаар зөрөхдөө бүр бөхийж байгаад зөрдөг болсон. Сургуулийн коридороор явахаар хүн бүр зай тавьж өгдөг болчихсон! Цайны газарт ороод зүгэлсэн газар болгон луу минь харц шидэлдэг.
Энэ бол там. Би яг л алдартай од, эсвэл цуврал гэмт хэрэгтэн болохоор тэд намайг сонжин ширтдэг юм шиг л мэдэрдэг. Эсвэл намайг Ерөнхийлөгчийн охин гэж бодож байгаа мэт!
Гэхдээ байна аа, ганцхан би ч биш. Нөгөө зомбинууд чинь байнга л гараад ирдэг. Хоёр эсвэл гурваараа. Гэнэт л гараад ирдэг. Тэгээд л хажууд чальчицгаадаг аххх.
Одоо хардаа! Би уг нь нойлд бие засаж байна шд. Гэтэл Суён хажуугын бүхээгт орчихоод солгойроод дуулж байна! Хаалганы завсраар нөгөө Жимин ч харагдаж байна. Тэр Жимин ер нь эмэгтэй нойлд юу хийж байгаа юм бэ?
~ээжээ охиноо авраач дээ
~ааваааа амь авраач дээ!
Амьсгаагаа гүнзгий авчихаад нойлын бүхээгний хаалгыг нээвэл саяхан толинд өөрийгөө тольдон харагдаж байсан Жимин хажуудаа байсан шалны хувин луу гараа дүрчихэв.
"Ааа. Сайна уу Энкү-ши. Чи энд байсан юм уу? Ххэ" тэрээр сандарсан байдалтай ийн хэлнэ.
~яг уу? Намайг энд байсныг мэдэж л байсан байлгүй.
"А-аа. Т-тиймээ. С-са-сайн уу? Э-энд юу хи-хийж бай-байгаа юм?"
"Хүн нойлд яах гэж орж ирдэг билээ тэрийг л хийх гэж байна ххэ" нөгөөх чинь ингэж хэлэв.
"Э-эмэ-эмэгтэй н-нойлд уу?"
"ТИЙН! өө биш ээ. Би чиний бодож байгаа шиг донтой биш шүү. Би зүгээр л усанд орох гээд... ААА БИШ ЭЭ. Б-би ц-цэ-цэвэр-цэвэрлэгээ хийж байгаа юм. Тийн цэвэрлэгээ тихх"
Жимин гараа дүрсэн бохир устай хувингаасаа том хар алчуур гаргаж ирээд базаж эхлэнэ. Хүйтэн хөлс нь цувчихсан байж байгааг нь. Цагаан цамц нь бүр норлоо!
YOU ARE READING
+War of Hormone+ || COMPLETED ||
Humor-ГОРМОНЫ ДАЙН!!! "Хоёр бондгор мантуу, бас нэг талх. Дунд нь зайдас чихээд л. Ингээд нэгэн бүхэл өглөөний цай үүсэж байгаа юм даа." ~~Өсвөр нас гэдэг бол гормоноо удирдах ёстой үе. Энэ үед л хянамгай байхгүй бол айн? хэцүүдэнэ шүү дээ! Та минь ээ~~ ...