1. Эхлээгүй эхлэл

2.1K 153 17
                                    

"Пүшшшшш" Тэхён цаасан онгоцоо мөрөнд минь зоочхоод ийн уулга алдав. Тэгснээ,

"Эээээ, чи миний Cj 7-г эвдчихлээ шүү дээ." хэмээн урвагнаж эхлэх нь тэр. 

Сижи 7! Та нар санаж байгаа бол нэг ийм кино байдаг шдээ. Аав хүү хоёр бас нэг үл мэдэгдэх харь гарагийн хүүхэлдэйтэй гардаг даа. Энэ муу цаасан онгоцоо дандаа ингэж нэрлэдэг байхгүй юу?

"Манайхаан, би шинэ дуу зохиосон." Намжүүн ингэж хэлээд цовхжиж эхлэлээ. Үүний ардаас Жин,

"Алив анд минь сонсъё." гэсээр гитараа барив.

Үнэхээр тэнэг! Намжүүний зохиосон дуу нь үнэндээ батганы тухай байлаа. Бид дөнгөж өсвөр үе рүүгээ орж, батга гэдэг зүйлийг ажиглаж эхэлж байгаа болохоор ингэж байгаа юм байна лдаа!

"Батга чи бидний анд
Цайруулагч түрхээд ч арилдаггүй анд
Балиар том гардаг анд..."


"Яааа, ингээд ахлах ангийн сурагч болчихлоо шдээ, манайхаан!" Хусог малийсаар ахлах ангийн тухай төсөөлөл, мөрөөдлөө ярьна.

"Ахлах ангийн форм гоё юм аа." Жонгүг дүрэмтийнхээ хүрмийг өмсөнгөө ийн инээв.


За тэгэхээр,

Бид бол нэг иймэрдүү лдээ. Манай ах сургуулийн сургалтын менежрээр ажилладаг. Тиймээс бидэнд нэг ийм өрөө гаргаж өгсөн юм.

Сургуулийн гурван давхарын хамгийн булангын өрөө. Байнга чимээтэй байдаг энэ газар бол бидний оромж. Ийм өрөөтэй болох нь нэг их хүнд олдоод байдаггүй боломж шүү!

Хуучин хаалга нугасаараа чихран дугарсаар нээгдэв.

Хаалга онгойх үед өрөө аниргүйд автав. Учир нь хэн ч, бүр ямар ч сурагч байсан энэ хаалгыг зориглож онгойлгодоггүй юм. Тэдгээр бусад сурагчид биднээс их айдаг юм шиг байгаа юм.

Гэтэл нэг бяцхан сурагч тэр хаалгыг онгойлгон орж иржээ. Дунд ангийн цэвэрхэн формтой, үсээ хоёр хуваан шүлжсэн цэцгэн зангиатай охин. Эгдүүтэй юм аа.

Нэмэлт тайлбар хийхэд манай сургууль цогцолбор сургууль. Бага дунд ангийнхан хамт нэг сургуульд сурдаг бол ахлах анги тусдаа сургуультай.

"Н-нөгөө...  У-уучлаарай. Энд ахлах ангийн форм сольж байгаа гэсэн үү?" Өнөөх охин ичсэн бололтой шал ширтэн ийн бувтнана.

"Хөөе, жаалаа. Чи энд юу хийж байгаа юм? Дунд сургууль руугаа яв даа!" Юнги ширүүнээр ийн дуугарав.

+War of Hormone+ || COMPLETED ||Where stories live. Discover now