~1~

511 34 1
                                    

Өмнөд солонгосын тамирчидын байр

Эмэгтэй хоккейн багийнхан гаднаас орж ирэхэд ихэнх хүмүүс тэднийг харан жуумалзав.

Наёон хүмүүсрүү харан "Яасан?" гэсэн үг амандаа бувтнан дохиход тэдний урд суух залуу: Хойд солонгосынхонтой зодолдвоо та нар~~

Наёон: Юу? гэсээр хойш харахад хойш харахад багийнхан нь мөрөө хавичин бие биерүүгээ харна.

Наёон: Юу яриад байгаа юм?

- Мэдээ үзээгүй юм уу? гэж асуусаар нэг давхарт байрлах том дэлгэцийг асаахад олимпын мэдээ гарах бөгөөд залуу удирдлаганы санах ойн товчин дээр дарахад л хоккейн багийнхны тухай мэдээ харагдах нь тэр.

2018 он өвлийн Пёнчаны олимпын урьдчилсан хурлаар Өмнөд солонгос болон Хойд солонгос нэгдсэн хоккейн баг гаргаж магадгүй  гэж мэдэгдсэн билээ! Харин өнөөдөр шийдвэр гарсан бөгөөд тус хоёр улс хамтарсан хоккейн багийн бүрэлтхүүнээр олимпд оролцох нь тодорхой боллоо. Тус шийдвэрийг хоёр тал зөвшилцөн шийдсэн бөгөөд Хойд солонгосын дасгалжуулагч багийг дааж авах нь тодорхой боллоо.

KBS мэдээний алба Ким Аёон. 

Охид мэдээ үзэн ам амандаа бувтнаж байхад Наёон дасгалжуулагчийнхаа өрөөрүү гүйв. Охид ч мөн түүний ардаас гүйж дасгалжуулагчийнхаа өрөөнд орж ирэхэд дасгалжуулагч Жинён цонхруу харан зогсоно. Тэр гараа энгэртэй зөрүүлээд хөмсөг зангидан зогсож байгаан мэдээг үзсэнийг илтгэх шиг~ эцэст нь тэр олимпод өөрийн багийнхныгаа дааж ажилах ажилаас хасагдчихсан шүү дээ!
Наёон: Тэр чинь юу гэж байгаа юм?

Наёон хойно охид зогсцгоон Сүён: Үнэн юм уу?

Жинён удаанаар толгой дохиход Наёон: Бид энэ ирэх хүртэл хэр удаан бэлдсэн билээ? Бидний тал хувь нь явж чадахгүй нь байна ш дээ!!!!

Жинён: Зүгээр дээ бүгд явна!

Наёон охидруу харан гарч байхыг захиад өөрөө Жинён урд очиж зогсон: Энэ бидний анхны олимпын тоглолт шүү дээ! бид хамтдаа тэнд зогсож чадахгүй гэж тэд бодож байгаа, энэ ч бас үнэн үг шүү дээ!

Жинён түүний өөдөөс эгц харж суугаад инээх аядан: Намайг тэгээд юу хий гээд байгаа юм?

Наёон: Болиулахад оройтсон гэж үү?

Жинён: Шийдвэр нь аль хэдийн гарчихсан. Гараагүй байсан ч бидний саналыг авч үзэхгүй. Хамгийн гол бид хоёр солонгосын нэгдлийг эрхэмлэх болно! Олимпод ч бас хамтран амжилт гаргавал хоёр солонгосын харилцаа ч сайжрах болно

/Дууссан/ °|Hockey Is Life|° {Gift for OyuKh}Wo Geschichten leben. Entdecke jetzt