~7~

174 15 0
                                    

Олимп эхлээд долоо хоног өнгөрчээ... Хоккёйн тойргийн тоглолтууд дууссан бөгөөд шигшээ 8 баг үлдсэн байв.

[NEWS] Пёнчан 2018 олимпоос шууд дамжуулж байна! Хоккёйн тэмцээний шигшээ 8 шалгасан бөгөөд тус улсууд нь Америкын нэгдсэн улс, Оросын холбооны улс, Герман, Чэх, Канад, Нидерланд, Итали болон хамтарсан Солонгос улс юм. Хамтарсан Солонгос улсын хувьд тэд маш амжилттай явж байна! Эхний тоглолт ялагдлаар дууссан ч тэр Япон, Польш улсын тамирчидтай тоглож хоёр хожил, нэг ялагдалтай тэд тойргоосоо хоёроор гарч ирсэн байгаа! Орон орны үзэгчид тэднийг дэмжиж байна! Мөн олон хүмүүс Америкийн нэгдсэн улс болон Олимпын туг дор орооцож буй Оросын холбооны улсыг шигшээ 4т зайлшгүй үлдэнэ гэдэг итгэлтэй байна. Тус хоёр улс нь хоёул дэлхийн аврагын тэмцээнээс аврага цолыг хүртчихсэн бөгөөд маш туршлагатай тамирчид байгаа!! Пёнчан 2018...

Жүхён зурагтаа унтраан орон дээр хэвтэхдээ хажуу тийм Наёонруу харав.
Наёоны нүүрэнд дэггүй инээмсэглэл тодорчээ...

Наёон түүний өөдөөс зөрүүлэн харан: Хэдүүлээ маргааш зугаалах уу?

Жүхён түүнрүү итгэлгүйхэн харав. Тэдний дур мэдэн өрөөгөө сольсоныг мэдээгүй ч хамт гадуур явах нь дэндүү эрсдэлтэй. Хэдий хамт бэлтгэл сургуулалт хийж цагийн хамт өнгөрөөж байгаад бүх зүйлд хил хязгаар гэж байдаг... Хойд солонгос улсын хувьд тэд хатуу чанга дүрэм журамтай гэдгийг бүх хүн мэдэх байх~~ тэднийг анх буудлын нэг давхарт зогсож байхад л тэдний спортын хорооны дарга "Тамирчид чөлөөт цагийн хамт өнгөрөөж болохгүй, хоёр болон гурван давхарт байрна" гэж маш тодорхой хэлсэн шүү дээ! Тэд хэдийн нэгийг нь зөрччихсөн... Маргааш ч мөн үлдсэн нэгийг нь зөрчих гэж байна шүү дээ...

Гэсэн ч Жүхён зөвшөөрөв.

Жүхён: Чи яагаад намайг эгч гэж дууддаггүй юм?

Наёон үг дугарсангүй.... чимээгүйхэн хөнжилөө нөмрөн хэвтэхэд Жүхён дээш тааз ширтэн мөрөө хавчих нь тэр.

Жүхёныг эгч гэж дуудах түүнд тухгүй байгаа бололтой.. Төрсөн цагаасаа эхлэн ганцаараа байсан тэр эгч дүүгийн тэр сэтгэлийн мэдрээгүй болхоор эгч гэж дуудаж чадахгүй байгаа юм болов уу? Эсхүл... тэр угаас тэгж дуудах дургүй байна уу?

Наёон хурхирч эхлэв. Жүхён инээх нь тэр.

***

Буудлийн хойд хаалгаар нэг хоёроороо хэлхэлдэн гарнаас гүйлтийн талбайн гол уулзалдав. Жэнни Жисү хоёр бие биенээ сугадан зогсож, Сынван Сылгигийн гарнаас атгасан байв. Жүй Лиза хоёр хаашаа явах талаар ярилцан зогсож байлаа.

/Дууссан/ °|Hockey Is Life|° {Gift for OyuKh}Où les histoires vivent. Découvrez maintenant