~2~

304 24 2
                                    

Талбайн дараалласан сандалууд дээр тамирчид өөд өөдөөсөө харан гурван эгнээ болон сууна.

Наёон өндийн: Им Наёон! гэж өөрийгөө танилцуулахад хамгийн хойно сууж байсан Жонён ч мөн босож зогсон: Хойд солонгосын хоккейн багийн гишүүн Ёо Жонён!

Жонён инээд алдах Чэёон руу харах нь тэр. Тэр гайхаж эхлэв.

Юу тийм инээдтэй байгаа юм бэ?

Чэёон өндийн инээмсэглэн: Чэёон гэж дуудаж байгаарай, танилцахад таатай байна! гэж хэлэн хажуудаа суух Сүёныг зөөлөн түлхэв.

Сүён түүний түлхэлтэнд хажуу тийш хараад инээн түүнтэй гар зохилцон: Пак Сүён! *инээх*

Хойд солонгосын багийнхан тэр хоёрын тэнэг хүн харж байгаа аятай харж байв. Тийм шүү дээ! Энд инээх зүйл юу байна?

Дасгалжуулагч Жинён гараараа дохиход хойд солонгосын нэг гишүүн босон: Ким Еэрим!! Би анх удаа олимпын тэмцээнд оролцож байгаа тул туслаж дэмжиж байгаарай! Өглөө эрт босож талбайн бэлтгэ~~ *дуугаа хураах*
Инээх дуу цуурайтаж тэр дундаас Сүён: Ойлголоооо~~ *уртаар дуудах* *чанга инээх*

Жүхёны суудлаасаа босох хөдөлгөөнд бүгд чимээгүй болох нь тэр.

Жүхён: Бид өмнө нь хэд хэдэн удаа тааралдсан байх аа! *Сүён руу харах* өмнөд солонгосынхон ийм тоомжиргүй юм уу эсвэл үргэлж ийм бусармаг үйлдэл хийдэг хэрэг үү?

Сүён суудлаасаа босоход Наёон түүнийг татан: Хүмүүс бие биетэйгээ танилцахдаа инээж л байдаг ш дээ! Энэ тийм бусармаг зүйл үү? Инээж хөгжилдөж байж бид бие биедээ дасдаг юм байгаа биздээ? Эсвэл би буруу ярьж байгаа хэрэг үү?

Жүхён түүний өөдөөс харсаар толгой сэгсрэх нь тэр.

Наёон суудалдаа суухад бусад нь нэг нэгээрээ өөрийгөө танилцуулна. Жүхён болон Наёон хоёрын хэлсэн үгэнд бүгд дор бүрнээ ямар нэг зүйл бодсон бололтой чимээгүй өөрсдийгөө танилцуулна.

Хамгийн сүүлд өмнөд солонгосын багийн гишүүн Чэён өөрийгөө танилцуулаад суухад тэдний хойно нэгдсэн багийн дасгалжуулагч зогсож байлаа.

Дасгалжуулагч Сүман: Би нэгдсэн багийн дасгалжуулагч И Сүман байна! Бүгд хичээцгээе!! гэж хэлэхэд хойд солонгосынхон нэгэн дуугаар зэрэг: Ойлголоо, дасгалжуулагчаа!! гэхэд хажууд нь зогсох хүмүүс сонин царайлан зарим нэг нь шилэн хүзүүгээ барин инээх аядаж, зарим нь нэг гар хуруугаараа оролдон зогсоно. Харин дасгалжуулагч Жинён амандаа үгэлсээр зогсож байлаа.

/Дууссан/ °|Hockey Is Life|° {Gift for OyuKh}Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin