~5~

216 24 0
                                    

Тамирчид бэлтгэл хийнэ. Тэд эхний өдрөө бодвол илт давуу хоорондоо холбоглож байх нь тэр.

Талбайн хоёр талын хаалган дээр Дахён, Сынван хоёр зогсоно. Тэднийг гайхалтай хаалагч нар гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Тэдний хараа маш хурц, хүйтэн мөсөн дээр, цохилт бүрт хаашаа ч хамаагүй гулсах тэр хар зүйлийг нүд салгалгүй харж өөрийн багийн хаалганд оруулахгүй гэсэндээ хичээнэ.

Жүхён талбайн голд Жонёноос дамжуулалт авсаар тогтолтыг эзэмшиж явахдаа Сүёны түлхэлтэнд хүчтэй газар унав. Жүхён тайвнаар газраас босон тоглолтоо үргэлжүүлж Сүён харин эсрэг талын хаалганы урд ирсэн байв. Дахён Сүёны хөдөлгөөн бүрийг харсаар эцэст нь Сүён цохиж Дахён алдсанаар тэдний бэлтгэл хийснээс хойш анхны гоол байлаа. Сүён доороо үсрэн талбайн голд очив. Пак Жинён шүгэл үлээн дахин тоглолт эхлэхэд Наёон тоглолтыг эхлүүлж Чэёнруу дамжуулав. Чэён өөдөөс нь ирэх Жонёныг хараад жуумалзан: Дахиад цохих нь уу? *орилох*

Жонён түүний урд ирээд инээх аядан: Чадахгүй гэж бодоо юу?

Чэён: Тэшүүрийн чадвараа одоо үзүүлээч!!

Чэёны хоолой бүдүүрсэн байх бөгөөд Жонёныг илт бассан өнгө аястай байв. Тэр зэрэгцэн урагшилж эцэст нь Жонён шайвыг булаах нь тэр.

Чэён нэг хөмсөгөө өргөн: Сайн л юм байна ш д!

Жонён Чэёны өмнө зогсон: Чи яагаад уур хүргээд байгаа юм бэ?

Чэён ёжтой инээхэд Жонён түүнийг заамдан: Битгий миний уурыг хүргэ!

Чэён доош тонгойн: Тэгвэл яана гэж?

Жонён түүний доош тонгойх үйлдлийг түргэсгэн түлхэж унагаан дээр нь суун: Бид энд маргалдах гэж ирээгүй юм шүү! *уурлах* бид ялахын тулд ирсэн... Энэ тэнэг хамтарсан багийг бид зөвшөөрөх ямар хэцүү байсныг мэдэж байна уу? Бидний энд хүртэл туулж ирсэн зам амаргүй та нарынх ч бас~ гэтэл яагаад ингээд байгаа юм?

Чэён: *гүнзгий амьсгаа авах*

Охид бүгд түүнийг тойрон зогсоно. Жонёны гар Чэёны хувцаснаас чанга зууран уурандаа бараг түүнийг алахад ч бэлэн байгаа харагдана.

Чэён: Ялах гэж ирсэн юм биздээ?

Жонён: Тийм ээ!!

Чэён инээн: Аль эрт л энийгээ хэлчих байсан юм!

Чэён үргэлжлүүлэн чанга инээж байлаа. Жонёны уулга алдахтай зэрэгцэн охид ч мөн бага зэрэг дуу алдав. Чэёны хийсэн бүхэн зөвхөн туршилт байсныг тэд мэдэхдээ дотроо олон сэтгэл хөдлөлийг зэрэг нууж байлаа.

/Дууссан/ °|Hockey Is Life|° {Gift for OyuKh}Où les histoires vivent. Découvrez maintenant