~4~

210 23 0
                                    

Жисү орилсоор өрөөнөөсөө гарч ирэхэд хоёр давхарт байрлаж байсан бүх хүн өрөө өрөөнөөсөө бас л гарч ирэв. Жисү доороо үсрэн орилсоор Наёоны хажууд ирэн: Миний оронд нэг амьтан байсан! *шивнэх*

Наёон гайхан түүний өөдөөс харахтай зэрэгцэн Жисүгийн гарч ирсэн өрөөнөөс Лиза инээд алдсаар гарч ирэх нь тэр.

Лиза бусдыгаа харан амаа жимийн хурдхан шиг эргэхэд Жүхён: ЛИЗА!

Лиза эргэж харан инээсээр урагш алхах явцдаа "Яасан бэ?" гэхэд Жисү түүнрүү заан: Энэ л тэгсэн. Ер нь яагаад өрөөгөө дахиад хуваарилчихаж байгаа юм бэээ~~ *орилох*

Наёон хурдан Жисүгийн амыг даран: Дарга нар гээд байхад~~ гэхэд бүгд л сонин харцаар харцгаана.

Коридорт зогсож байгаа 8 хүн бие биерүүгээ харсаар санаа алдах нь тэр. Харин Жүхён, Наёон хоёр инээдээ тэвчин зогсоно. Хэдий энэ Жүхёны санаа байсан ч Наёонд ч мөн таалагдаж байсан. Магадгүй тэдний хэн хэн нь үүнийг нөхөрлөлийн эхлэл гэж бодож байхыг үгүйсгэхгүй. Үгүйсгээд ч хэрэггүй байх~ тэд өөр өөр ауратай хүмүүс ч гэлээ тэдний зорилго нэг шүү дээ!

Удалгүй И Сүман гарч ирэх нь тэр.

И Сүман: Энд бас юу болоод байгаан? *уурлах*

Жүхён бөхийн: Юу ч болоогүй ээ, дасгалжуулагч аа!

И Сүман хүчтэй санаа алдав. Бүгд түүнийг гайхан харцгааж нэг нэгээрээ өрөөндөө орцгоолоо. Коридорт Наёон Жисү хоёр үлдэхэд Наёон түүнийг түлхэн: Өрөөндөө ороо~~

Жисү толгой сэгсрэв.

Наёон: Ямар амьтан байсан юм?

Жисү: Мэдэхгүй эээ~~ зөндөө олон урт хуруутай тийм амьтан!!

Наёон инээх нь тэр. Түүний толгойд урт хуруутай амьтан орж ирэхгүй байлаа. Ихэнх тэжээвэр амьтад богино хуруутай байдаг гэдгийг тэр мэднэ.

Наёон Жисүг чирэн: Маргааш олимпын хорооны нэгдсэн хурал болно шүү дээ, Жисү-яаа~ би чамайг тэнд битгий нойрмоглоосой гэж хүсэж байгаа шүү! Одоо орж унт!! *түлхэх*

Наёон Жисү өрөөрүү нь түлхэж оруулан хаалгыг нь шууд л хаачихав. Жисү удаанаар алхан орон дээр суухдаа бие сэгсэрч орхилоо. Түүнийг харсан Жэнни Лиза хоёр инээн бие биерүүгээ дохих бол Чэёон аль хэдийнэ унтсан байв.

Жисү шөнийн хоёр цаг болж байхад орон дээрээ унталгүй хэвтэнэ. Тэр хэдэн цагийн өмнө болсон явдал шиг ямар нэг зүйл гэнэт гарч ирээд хөлнөөс нь зуурахвий гэхээс айж байлаа. Гэхдээ энэ чинь боломжгүй шүү дээ..

/Дууссан/ °|Hockey Is Life|° {Gift for OyuKh}Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang