~8~

187 17 0
                                    

Сүүлийн дөрвөн баг шалгарсан байх бөгөөд Солонгос, Итали, Орос, Америк гэх улсын багууд байх бөгөөд Өмнөд Солонгосын багийн гишүүд дахин дангаараа тоглосон... Олимп үзэгчид бүгд тэр тоглолтыг ихэд сонирхож байсан. Хойд Солонгосын багийн тамирчидыг байхгүй байх нь бас л сонирхол татаж байлаа. Үүнээс улбаалан олон мэдээ мэдээлэл цацагдсан ч аль аль нь баттай хариулт хэлээгүй юм. Тэгсэн ч Солонгос улс Олимпын аврага баг болох Орос улсын шигшээ багтаа тоглон ялж алтан медалийн төлөө шалгарсан байв. Энэ бол их бахдам зүйл байсан бөгөөд Солонгос улсын хувьд анхны олимпын тэмцээндээ оролцож байгаа мөн ийм өндөр үзүүлэлт үзүүлж байгаа нь үнэхээр баярламаар хэрэг байлаа. Хаа сайгүй тэднийг дурьдаж байх нь тэр. Хойд Солонгосын багийнхан буудлаас нэг ч гараагүй бөгөөд энэ нь тэднийг хууль ёсоо маш сайн дээдлэж явдгийг харуулах шиг~

Олимпын талбайн ойролцоо байрлах дөрвөн давхар буудалд нам гүм ноёрхоно. Бүгд л дор бүрнээ чимээгүй хэвтэх ч хэн ч унтаж зүрхэлсэнгүй. Тэдний нойр хүрэхгүй байлаа.

Жүхён хажуу тийш Еэрирүү харахад Еэри түүний өөдөөс харан: Онни? Би маргааш тоглолтонд ормоор байна!

Жүхён: Еэримаа! энэ бүтэшгүй шүү дээ! Бидний хууль хатуу, бидэнд харин ч зөөлөн хандаж байна! гэсээр дуугаа хураахад Еэри юм хэлсэнгүй.

***

Жэнни үе үе Лизаруу харан: Лиза~~ чи миний бодож байгаа зүйлийг мэдэж байна уу?

Лиза дээш тааз ширтэн: Би мэдэж байна, бас би ч адилхан юм бодож байна!!! Бид үнэхээр тоглож болохгүй гэж үү? Би нэгдсэн багийн гишүүдтэй цуг медалын тавцан дээр зогсмоор байна! Бас би Жүйтэй цуг тольны урд юу ч хамаагүй ярьж суумаар байна!!

Жэнни толгой дохиж харагдана.

***

Мина гарандаа тос түрхсээр тольны тусгалд Дахён Жихю хоёрыг харсаар ийн хэлэв.

Мина: Бид үнэхээр сул дорой юм!

Дахён: Юу?

Мина тэдний өөдөөс харан: Дэлхий даяар биднийг хүчтэй улс гүрэн, хатуу чанга, өсөх ирээдүй ихтэй гэлцдэг... гэхдээ энэ биднийг сул дорой биш гэсэн үг биш биздээ? Ард иргэд нь хэлэх гэсэн зүйлээ хэлж чадахгүй! Хүссэн зүйлээ ч хийж болохгүй... хатуу чанга хуулийн цаана сул дорой иргэд л байна! гэж хэлэхэд Жихю Дахён хоёр чимээгүй сууна. Дахён нүдээ эргэлдүүлсээр худал инээмсэглэн: Онни~ одоо унтдаа!

/Дууссан/ °|Hockey Is Life|° {Gift for OyuKh}Dove le storie prendono vita. Scoprilo ora