~2~

493 32 0
                                    

- ЖҮЙ!! ЖҮЙ!! ЖҮЙ ХӨӨӨЕ~~~ *орилох*

Ангиар нэг Жүйгийн нэр цуурайтаж тэрээр өөрийнхөө нэрийг сонсон хаалгаруу харвал Чэён амьсгаадчихсан зогсох бөгөөд Чэён түүний урд гүйж ирэн: Нааш ир!!! гэж чанга хэлээд түүний гарнаас зуурах нь тэр.

Жүй Чэёнд чирэгдэн алхахдаа гайхширч байлаа. Жүй өмссөн формныхоо хормойноос зууран үе үе юбкаа доошлуулан алхана.

Чэён түүнийг чирсээр нэг ангийн үүдэнд ирээд түүнийг урдаа гаргаж зогсоов.

Чэён: Хар даа!! *заах*

Жүй түүний заасан зүгрүү харахдаа өчигдөрхөн нэрийг нь мэдсэн нэгэн болохыг төвөггүйхэн мэдээд том нүдлэхэд Чэён: Өнөөдөр шилжиж ирсэн юм гэнээ~~ манай дээд анги... царайлаг байгаа биз?

Жүй Жонгүгийг ширтсээр толгой дохив. Мэдээж Жонгүгийг царайлаг гэж хэлэхээс хэн ч татгалзахгүй байх~ тэр царайлаг бас хөгжилтэй, ухаалаг нэгэн бөгөөд ангийн охидууд нь аль хэдийн түүнд нүд унагасан гэдэгт итгэлтэй байна.

Жонгүг үүдэнд зогсох Жүйг харан: Жүй! *чанга хэлэх*

Ангийн хүүхдүүд бүгд хаалгаруу харахад Жүй хурдтай хаалганаас холдон хурдтай алхаж эхэллээ. Үнэндээ тэр Жонгүгийг харааж байв. Дөнгөж ирчихээд охидын ярианы сэдэв болчихоод түүнийг дуудна гэдэг бол хатуу хэрэг... үүнээс үйдэх асуудалууд зөвхөн Жүй дээр бууна шүү дээ!

Жонгүг үүдэнд гарч ирэн харсан ч тэр Жүйг олсонгүй. Сургуулийн коридорт байх ижил хувцастай хүүхдүүд дундаас тэр Жүйг ялгаж танихгүй байв. Тэр Жүй мөн байсан эсэхт ч эргэлзэж байлаа.

Жонгүг буцан ангидаа оров.

***

Жүйг ангидаа орж ирэхэд Чэён түүний хажууд суун: Чи түүнийг таньдаг юм уу?

Жүй: Хэнийг?

Чэён: Яагаав дээ! Жон хэн ч билээ! тэрийг~~

Жүй үл ялиг толгой дохиход Чэён: АААА~~ Жүй чи яаж ийм зүйлийг надаас нууж чадаж байна аа!

Жүй: Би нуугаагүй ш дээ! Чи л өөрөө намайг үг хэлүүлэхгүй чирээд байсан биздээ!!

Чэён: Тэгсэн ч гэсэн... би орой чамруу ч мессеж бичсэн биздээ?

Жүй: Тэр үед чухал гэж бодоогүй юм аа!
Чэён суудлаас босоход ангийн багш нь орж ирсээр суудалдаа суув. Хичээл ордогоороо орж их завсарлагаан болоход Жүй Чэёны ятгалганд автан сургуулийн цайны газарт орж ирэхэд хүүхдүүд кассанд оочирлон зогссоор энэ тэнд мөнгө тоолон зогсох хүүхдүүд харагдаж худалдагч эмэгтэй сандарсан ч хурдтай юмсийг авч өгч байв.

Жүй ард нь хүн ирж зогсохыг мэдэхдээ урагш нэг алхлаа.. Хойно зогсох хүн түүний хойноос дахиад нэг алхахад Жүй хальт хойш харав.

Жонгүг инээмсэглэн зогсож байх бөгөөд үл ялиг тонгойн: Мөн гэж мэдээд байсан юм!

Жүй шүлсээ залгихад Чэён түүнийг түлхэн Жонгүгрүү гар сунган: Чэён!

Жонгүг түүний гарлуу хараад гараа өргөн: Жонгүг!

Чэён Жүйрүү хараад өөрлүүгээ татан: Энэ~ Жүй!

Жонгүг: Мэднэ ээ!

Чэён: Тийм үү? *хачин инээх*Мэднэ гэдгээ олны дунд хэлээч!! *бодох*

Жонгүг толгой дохиход Жүй Чэёны гарлуу харан: Намайг тэврэхээ болиоо~

Чэён гараа авахад Жүй: Дахин уулзсандаа баяртай байна! *санаа алдах*

Жүй яагаад санаа алдсанаа өөрөө ч мэдэхгүй байв. Жонгүг түүнийг ширтэн зогсох нь Жүйд тухгүй санагдаж тэр шууд л эргэж харан кассруу ойртон алхана. Жонгүг түүнийг ширтсээр үлдэх нь тэр. Удалгүй Жонгүг инээмсэглэн дахин түүний хойно очиж зогсон: Чи сандархаараа зугтдаг юм уу?

Жүй: Юу? гэсээр эргэн харав.

Жүй Жонгүг хоёрын хооронд 10 см л үлдэж тэр бие биенийхээ нүдрүү харж эхлэх нь тэр...

Энэ тохиолдол аль аль талд шинэлэг зүйл байлаа...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

EUGENE байлаа кк~

•|GIRLxFRIEND|• /Дууссан/Where stories live. Discover now