~10~

553 40 5
                                    

Жүй онгоцны буудалд хүлээлгийн танхимд сууж байлаа. Олон хүмүүс тойрон эргэлдэж зарим нь яаран алхаж, зарим нь онгоцны буудлаас гарах хаалгаруу алхана.

Жүй хүмүүсийн яаруу сандруу байдлыг харахдаа санаа алдав. Дараа нь тэр хүмүүсийн дунд зогсох эмэгтэйг харахдаа суудлаасаа бослоо.

Эмэгтэй гараа өргөн: Би чамд хайртай! гэж орилох бөгөөд түүний урд зогсож байх залуу уруул дээрээ долоовор хуруугаа тавьсан харагдана. Гэсэн ч бүсгүй инээж байлаа.

Жүй түүнийг хараад өөртөө гутрав. Тэр энэ эмэгтэй шиг зоригтой байсан бол Жонгүгт аль эрт хэдэн жилийн өмнө хайртай байснаа хэлэх байсан.

Жүй буцан суудалдаа суухад түүний аав хажууд нь суун: Жон захиралтай утасаар ярьлаа.

Жүй: Та тэгээд явах болсоноо хэлчихсэн юм уу?

Жүйгийн аав толгой дохиход Жүй: ААВАА!!!

- Аяар гэм!!

Жүй амаа дарахдаа: Хүнд хэлэхгүй чимээгүй явья гээд байхад *бувтнах*

Тэдний онгоц хөөрөх болсоныг илтгэхэд Жүй өөрийнхөө цүнхийг барьсаар ачаагаа хүлээлгэж өгөн хүлээн авахруу явав.

Жүй пасспортоо шалгуулахдаа хойш харав. Түүнд гэнэт хаанаас ч юм Жонгүг гараад ирэх юм шиг санагдаж тэр хэсэг хойш харан зогсоход хойно нь оочирлон зогсох хүмүүс шуугилдан түүнийг явахыг шаардав. Жүй урагш алхан пасспортоо шалгуулчихаад онгоцруугаа оров.

Тэр онгоцонд суучихаад цонхоор харан цааш яах талаараа бодож байлаа.

Тэр Жонгүгийг мартахад нэг жил хангалттай гэж бодож байв.

Итгэлтэй байна уу, Жүй?

Жүй үйлчлэгч бүсгүйн дуунаар цонхноос харцаа салгахад бүсгүй түүнд нэг дугтуй өгөн: Таньд нэг эрэгтэй өгч байна!

Жүй гайхсаар дугтуйг аван задалж уншихдаа чанга орилох нь тэр.

Жүй хажуудаа байх хүмүүсийг харсаар бөхийн: Уучлаарай! Уучлаарай!

Жүй аавруугаа харан: Ааваа! Би үлдэж болох уу?

Жүйгийн аав гайхан харах ч түүнийг анхнаасаа дагуулж явах бодол байгаагүй тулд шууд л толгой дохих нь тэр.

Жүйгийн аав: Би чамайг ингэж магадгүй гээд авга эгчийг гэртэй ирэхийг урьчихсан!

Жүй аав ээж хоёрлуугаа ээлжлэн харсаар инээмсэглэн: Би буулаа!!

- Бурхан минь~~

Жүй онгоцноос буугаад хүлээлгийн танхимруу хар хурдаараа гүйв. Тэр гартаа Жонгүгийн явуулсан захиаг чанга атгаж байв.

"Би чамд хайртай!"    

- Жонгүг

Жүй хүлээлгийн танхимд орж ирээд хамгийн эхэнд Жонгүгийг харахдаа баярлан түүний нүүрэнд ялдам инээмсэглэл тодруулсаар урагш алхах нь тэр. Жонгүг түүний өөдөөс хүзүүгээ майжин харах бөгөөд мөн л инээмсэглэж байлаа. Тэд бие биерүүгээ алхана.

Тэдний хооронд нэг алхамын зай үлдэж тэр бие биерүүгээ ширтсээр Жонгүг: Энд үлдээч!

Жүй инээн толгой дохиж түүний явуулсан захиаг дэлгэхдээ инээн: Үрчийчихэж~~

Жонгүг: Би чамд сайн, би чамд хайртай!

Жүй: Дахиад хэлээч!

Жонгүг: Би олон удаа хэлчихлээ ш дээ!

Жүй түүний өөдөөс сонин харан: Гэхдээ хоёрхон...

Жонгүг: Хоёр удаа хэлэх ямар хэцүү болохыг мэдэж байна уу?

Жүй инээн шууд л түүнийг тэвэрчихэв.

Жүй: Би ч бас~ чамд хайртай!

Жонгүг: Мэднэ ээ! Өмнө нь анзаараагүйд уучлаарай! гэж хэлэн түүнийг зөрүүлэн тэврэн удалгүй тэврэлтээ бүр чангалан Жүйгийн үсийг илж байлаа.

Тэд онгоцны буудлыг хүлээлгийн танхимын голд тэврэлдэн зогсоно. Хүмүүсийн тэднийг харан зогсох, тэднийг тойрон зогсох, алга таших бүх зүйлсийг мэдэхдээ тэд бие биенээсээ хурдан холдов. Гэсэн ч Жонгүг тэднийг харсаар дахин Жүйг өөртөө татан тэврээд нэг л өгүүлбэр шивнэж байв.

- Би чамд хайртай!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Зза дуусья даа найзуудаа кк~~ зүүднийхээ төгсгөлийг мартчихаж хаха~ гэхдээ л аз жаргалтай байсан :"))

Зза дуусья даа найзуудаа кк~~ зүүднийхээ төгсгөлийг мартчихаж хаха~ гэхдээ л аз жаргалтай байсан :"))

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Миний номер 1 шиф

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.


Миний номер 1 шиф....

Зза одоо үндсэн бичвэрүүдрүүгээ орьё дөө~

Энэхүү бичвэр 2018 оны 3 сарын 12-нд дуусав.

•|GIRLxFRIEND|• /Дууссан/Место, где живут истории. Откройте их для себя