~3~

497 30 3
                                    

Жүй ангийнхаа цонхоор гадаах дүр зураглалыг харсаар ихэд баяртайгаар хажуу тийш харан: Намар болж байна!

Ширээний хамтрагч нь түүнийг харсаар давуулан цонхоор хараад толгой дохив. Жүй үргэлжлүүлэн цонхоор харсаар шаргалтан харагдах моддыг харан салхинд хийсэх навчисыг дагуулан харсаар инээмсэглэн сууна.

Хонх дугарах дуунаар Жүй цочин урагш харахад хичээл заан зогсож байсан багш нь аль хэдийн гараад явчихсан байв.

Түүний хажууд Чэён ирж суухад Жүй: Чэён, хардаа! Намар болж байна!

Чэён толгой дохин: Ихэнх мод нь шаралчихжээ.

Жүй: Тийм ээ! Би гадаа салхинд зогсмоор байна!

Чэён: Бөөн шороо үсэндээ наах нь уу? гэсээр инээхэд Жүй түүний өөдөөс харан нүүрэндээ ялдам инээмсэглэл тодруулан: Тэгсэн ч гэсэн зүгээр ээ! гэж хэлчихээд суудлаасаа босов.

Чэён түүний өөдөөс "Үнэн ярьж байна уу?" гэж асуух маягтай харж байхад Жүй инээмсэглэсээр гарч явах нь тэр.

Жүй гадаа талбайд гарч ирэн сургуулийн баруун буланд байх том модны зүг алхан яг доор нь зогсоод дээш харлаа.

Шаралсан навчис салхинд хийсэн модны мөчир дундуур нарны туяа туссан байлаа. Жүй нүдээ анин нарны дулаан илчийг мэдрэн зогсохдоо хажууд нь хүн ирж зогсохыг мэдсэнгүй.
Жонгүг: Чи намарт дуртай юм уу?

Жүй түүнийг хараад үргэлжлүүлэн дээш харан: Тийм ээ! Би намарт дуртай! Би салхинд дуртай! Хэдий салхи хүйтэн сэрүүн ч гэлээ миний санааг зовоож байгаа бүх зүйлийг өөртэйгөө хамт аваад явчихдаг...

Жонгүг: Чамайг тайвшируулдаг юм байна!

Жүй түүний өөдөөс хараад инээн: Ммхан~ *толгой дохих*

Жонгүг: Тэгвэл чи сандарахгүй байгаа байх нь ээ!

Жүй түүний өөдөөс харж байснаа дээш тэнгэрлүү хараад нүдээ анин: Тийм ээ!

Жонгүг: Найзлах уу?

Жүй огцом Жонгүгрүү харав. Жонгүг инээн зогсож байх бөгөөд Жүйгийн хариултыг хүлээж байв.

Жүй амаа жимийн толгой дохиход Жонгүг: Би чамайг цонхоор харсан юм. Тэгээд л гараад ирсэн!

Жүй: Энд зогсож байгааг минь бүгд харж байх шиг байна! гэсээр урагш харахад Жонгүг ч мөн урагш харан: Тийм байна!  гэх нь тэр.

Сургуулийн бүх хүүхэд тэднийг харж байлаа.

Жонгүг Жүйрүү гар сунган: Найзууд уу?

Жүй түүний гарнаас атган: Найзууд... *инээмсэглэх*

Энэ тэдний нөхөрлөлийн эхлэл байлаа. Жонгүг ангийнхаа эрэгтэй хүүхдүүдтэй нөхөрлөж эхэлсэн ч Жүйг хэзээ ч үл тоож орхидоггүй байв. Их завсарлагаанаар хамт хооллож, гэртэй болж өнгөрсөн хөгжилтэй зүйлсийг ярилцдаг байлаа. Тэд анх танилцсан үеэс хойш хэдэн жил өнгөрч Жонгүг дунд ангиа төгсөх болсон байв.

Жүй формоо янзалсаар баяр хүргэх гэж Жонгүгийн ангийн гадаа очиход ангийн хүүхдүүд нь байсан ч Жонгүг байсангүй.

Жүй гайхан зогсож байгаад ангируугаа явах нь тэр.

Дараа өдөр нь тэр Жонгүгийг Америк явсан гэдгийг ааваасаа дуулаад Жүй хоёр өдөр сэтгэлээр уначихсан.

Жонгүг түүнд баяртай ч гэж хэлээгүй чимээгүй алга болчихсон.

Энэ үеэс л Жүй Жонгүгт хайртайгаа мэдсэн байх~

Байхгүй байхад нь үгүйлвэл энэ дуралсаныг илтгэх үү?

Харах боломжгүйг харахыг хүсвэл энэ хайралсаныг илтгэх үү?

Хажууд байгаагаар төсөөлвөл энэ дассаныг илтгэх үү?

Бодохдоо инээж байвал энэ хүлээж байгааг илтгэх үү?

Жүй өрөөнийхөө цонхоор харан зогсохдоо ганц л зүйлд итгэлтэй байв...

Тэр Жонгүгт хайртай болчихсон гэдэгтэй 100% итгэлтэй байв.

Эмэгтэй хүн угаасаа дасаж дуралдаг шүү дээ!!!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Энэ хоёр угаасаа миний номер нэг шиф/хайрууд юмөө

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.

Энэ хоёр угаасаа миний номер нэг шиф/хайрууд юмөө.... ❤❤

•|GIRLxFRIEND|• /Дууссан/Wo Geschichten leben. Entdecke jetzt