~7~

404 29 0
                                    

Жүй сургуулиас хурдтай гарлаа. Жүйд ганц л таамаг байсан юм. Хэдэн долоо хонгийн өмнө Жонгүг түүний кино теарт ормоор байгаагаа хэлж байсан болхоор тэр шууд л гэртэйн хамгийн ойр кино театрын зүг гүйв. Жүй хоёр тийш харсаар гүйн явахдаа сандал дээр дээш харан хэвтэх Жонгүгийг хараад хажууд нь очлоо.

Жүй: Чи юу хийж байгаа юм?

Жонгүг: Чи хичээлээ яачихсан юм?

Жүй: Би эхлээд асуусан биздээ?

Жүй түүнийг олон хүнд хараалгуулан суух ёстой сандал дээр хэвтэж байгааг харахдаа бага зэрэг ууралжээ.

Жонгүг өндийн: Хэвтэж байна! Одоо чи хариул!

Жүй: Тасалчихсан юм! гэсээр хажууд нь суув.

Жүй Жонгүгийн хажууд суун: Чи юу хиймээр байна? гэж асуухад Жонгүг инээх аядан: Чи мэдчихжээ? Би хаягдчихсөөн~~ гэж хэлчихээд буцан хэвтэх гэхэд Жүй түүнийг татан: Мангар минь сандал дээр суудаг болхоос биш хэвтдэггүй юм! Бос~

Жонгүг: Яах гэж?

Жүй: Кино үзнэ ээ! гэсээр босон Жонгүгийг ч татаж босгон кассруу явав. Жонгүг кино дэлгэцрүү харж байх бол Жүй цүнхээ ухаж байв.

Жүй: Өнөөдөр би бүх зүйлийг зохицуулна за юу!

Жонгүг инээхэд Жүй: Яасан?

Жонгүг толгой сэгсрэн нэгэнт ирсэн юм чинь бас кино үзэх сэтгэл хөдлөлдөө дийлдэн цагийг нь харж байгаад хамгийн ойр гарах киног нь захиалав. Кино эхлэхэд цагийн зай байх бөгөөд Жүй түүнийг дахиад чирэн: Тоглоом тоглоё! Хожигдсон нь шийтгэлтэй шүү!

Жонгүг: Яах гэс~~~

Түүний яриаг таслан Жүй үйлчлэгч эмэгтэйд аль хэдийн мөнгө өгөөд тоглоомын тасалбар авчихав. Энэ удаад Жонгүг санаа алдах нь тэр.

Жүй түүний өөдөөс гунигтай харахад Жонгүг зөрүүлэн инээгээд: Чи хожигдсон! гэсээр тоглоомнуудыг гүйлгэж харсаао хүнгүй харагдах ганц тоглоом болох сагс тоглохоор очив. Жүй инээмсэглэн түүний хажууд очин зогсоод картаа уншуулан толгоомыг эхлүүлж тэд хоёр тал гоол оруулсаар эцэст нь Жүй ялчихав.

Жонгүг ярвайн: Шийтгэл нь юу юм?

Жүй: Надад чихмэл тоглоом аваад өг!

Жонгүг түүний өөдөөс сонин харахад Жүй автомат тоглоомын зүг заан: Тэр туулайг аваад өг! гэхэд Жонгүг автомат тоглоомны урд очин: Зоосон мөнгө хэрэг болох нь ээ!

Жүй: Байгаа

Жонгүг: Юу?

Жүй: Зоосон мөнгө! гэсээр халааснаасаа зоосон мөнгө гаргаж ирэн нэг зоос хийв. Тоглоом ажилж эхлэхэд Жонгүг: Би ер нь бол энэнд муу ш дээ!

Жүй толгой дохин: Би мэднэ ээ! бас чамайг чадна гэдгийг ч мэдэж байна!

Жонгүг хэд хэдэн удаа оролдоод чадсангүй. Түүний ямар нэг чихмэл барьж авахад Жүй баярлан алга таших ч удалгүй ярвайна.

Жонгүг: Энэ чинь эвдэрхий юм байна!

Жүй: Зоосон мөнгө бараг дуусчихжээ~ гэж хэлсээр нэгийг нь автомат тоглоомын хайрцагруу хийв. Жонгүг нүдээ анин гүнзгий амьсгаа аваад онцом нүдээ нээн тоглож эхлэхдээ өөртөө итгэлтэй харагдана. Жонгүг товчлуур дээр хүчтэй дарахад Жүй бараг л шилэн хоргонд наалдан зогсож байв. Тоглоомын савар доошилсоор нөгөө туулайн чихмэлийн толгой болон чихнээс нь зууран дээшлэхэд тэд зэрэг орилон гар гарнаасаа барцгаана. Жонгүг эцэст нь чадлаа. Жонгүг доош тонгойн чихмэл туулайг Жүйд авч өгөн: Шийтгэл дууссан шүү!

Жүй: Тиймээ! Одоо киноруу GO~!

Жонгүг инээж байв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.
•|GIRLxFRIEND|• /Дууссан/Dove le storie prendono vita. Scoprilo ora