~6~

437 33 0
                                    

Жүй Жонгүгийг анхаарахгүй байхаар шийдэх ч Жонгүг түүнийг тавьж явуулахгүй байгаа мэт өдөр болгон их завсарлагаанаар хамт явахыг шаарддаг байв.

Ингэж явсаар тэд ахлах ангийн гуравдугаар дамжаанд оржээ. Тэд танилцаад 7 жил болчихсон байв. Тэд бие биенийхээ дуртай, дургүйг мэднэ, айдаг айдаггүйг хүртэл мэдэх ч бие биенийхээ сэтгэлийг мэдэхгүй яваа...

Тэдний нөхөрлөл урт хугацаанд үргэлжилж байна. Жүй их завсарлагаанаар Жонгүгийн хажууд очиход тэр Жүйрүү харан: Би хүнд дурлаад байх шиг байна!

Жүйгийн нүд сэргэн: Хэнд? гэж асуухад Жонгүг түүнийг дагуулан сургуулийн гадаа гарч ирэв.

Жонгүг: Инхад!

Жүй цочирдон хий гөлөрсөөр зогсоно. Тэр мйм зүйл болно гэж огт бодоогүй шүү дээ. Жонгүгийн гар түүний нүүрний урдуур сарвалзхад Жүй ухаан орон: Сайн юм болжээ! Одоо очиод шууд хайртайгаа хэл... *инээх аядах*

Жонгүг барайн зогсох Жүйг харсаар: Чи зүгээр үү? Бие чинь өвдчихсөн юм уу? гэсээр Жүйгийн духанд хүрэх гэхэд Жүй түүнээс холдон: Би угаалгын өрөө орох хэрэгтэй байна! гэж хэлээд гүйгээд явчихав. Жонгүг байрандаа зогсоно.

Жүй Жонгүгт харагдахгүй болон булан эргээд л хана налан суув. Тэр уйлж байлаа. Жүй түүнийг хүлээсэн бас хайрласан. Тэр хариу нэхээгүй гэсэн ч хайртай хөвгүүнээ өөр нэг охинд дуралсан гэдгийг мэдэхдээ маш их шаналж байв.

Жүй цээжэн дээрээ гараа тавин уйлж байхад түүний хажууд хэн нэгэн суув. Жүй дээш харахдаа хурдан нулимсаа арчин: И-Инха?

Инха: Чи зүгээр үү?

Жүй толгой дохин босов.

Жүй: Би зүгээр ээ!

Инха: Итгэлтэй байна уу?

Жүй босон хойш харахад Жонгүгийг ирж байгааг хараад уулга алдан нулимсаа хүчтэй хурдан хурдан арчин: Намайг уйлж байсан гэж Жонгүгт битгий хэлээрэй!

Инха: Юу??

Жүй түүний асуултыг сонсолгүй шууд гүйгээд явчихав.

Жонгүг Инхагийн хажууд ирэхэд Инха инээх аядан: Өө~

Жонгүг: Энд юу хийж байгаа юм?

Инха: Ж~~ би зүгээр л алхаж байсан юм.

Инха худал хэлэв. Тэр Жүйгийн уйлахыг сонсоод ирсэн шүү дээ.

Жонгүг Инхагийн гарнаас атгав. Инха түүний үйлдэлд гайхан дээш харахад Жонгүг: Би чамд сайн.

Тэр Жүйгийн хэлсэнээр шууд л хэлэхийг сонгожээ.

Инха: Нөгөө~~ *гараа татах* энэ үнэхээр гэнэтийн зүйл болчихлоо.

Жонгүг: Би чамайг яаруулахгүй ээ! Зүгээр л миний саналыг хүлээж аваасай гэж хүсэж байна!

Инха: Ойлголоо, би бодож үзье!

Инха доош харан толгой дохиход Жонгүг инээмсэглэж байлаа. Харин энэ дүр зураглалыг харсан Жүй итгэл найдвараа бүрэн алдахад хүрч байлаа. Жүй тэднийг яриаг сонсоогүй ч үйлдэл тод харагдаж байв.

Маргааш нь Жүй хичээлдээ ирсэн ч Жонгүг ирсэнгүй. Инха ганцаараа ирсэн байв. Жүй түүнээс Жонгүгийг асуухыг хүссэн ч энэ хэцүү шүү дээ!

Их завсарлагаан болоход Жүй Жонгүгийг хүлээсээр зогсож байхад Инха түүний хажууд зогсох нь тэр.

Инха: Чи хүлээж байна уу?

Жүй: Хэнийг? *биеэ чангалах*

Инха инээн: Битгий ийм байл даа! Чи Жонгүгийг үргэлж хүлээдэг байсан биздээ?

Жүй түүний өөдөөс сонин харахад Инха: Та хоёрыг анх гар барьж байхыг би цонхоор харсан. Дараа нь чиний түүнийг харах харц бага багаар өөрчлөгдөж байгааг ч анзаарсан.

Жүй толгой дохиход Инха: Тэгээд л би зөвшөөрөөгүй юм! гэхэд Жүй түүнрүү огцом харан: Айн?

Инха: Би нөгөө ангийн Минкюүд сайн, тэгээд л би түүний саналаас татгалзсан!

Жүй бүх зүйлийг ойлгохдоо Жонгүгийг одоо яаж байгаа бол гэдэгт санаа зовж байлаа. Жонгүг сэтгэлээр амархан уначихдаг болхоор сэтгэлээ сэргээхийн тулд хаашаа ч хамаагүй явчихдаг нэгэн...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Муу дүр ер нь байхгүй ээ хаха~

•|GIRLxFRIEND|• /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora