~5~

423 37 0
                                    

Жонгүг инээсээр Жүйд өнгөрсөн хоёр жил юу хийснээ ярьсаар алхана. Тэд өнөөдөр хамт сургуулиас гарсан. Яг л хуучин шиг ээ~~

Жүй инээмсэглэн түүний ярих хөгжилтэй зүйлсэд чанга инээх алхаж байлаа. Хөндлөнгийн хүн харвал тэднийг үерхдэг юм байна гэж бодохоор байв.

Жонгүг: Чи намайг байхгүйд юу хийсэн?

Жүй энэ асуултыг бодсоор сонин царайлав. Тэр Жонгүгийг байхгүй хооронд ямар ч сонирхол татах зүйлс хийгээгүй шүү дээ. Тэр зөвхөн түүнийг хүлээсэн, ирнэ гэдэгт итгэсэн тэр өөр юу ч хийгээгүй. Улирлын амралтаар гэрээсээ ч гараагүй. Өмнө нь тэр амралтаараа Жонгүгтэй хамт явж өвөөтэйн уулздаг байсан шүү дээ! Түүний өнгөрсөн хоёр жил уйтгартай байсан бололтой.

Жүй инээх аядав.

Жүй: Үнэндээ өнгөрсөн хугацаанд сонирхол татах хөгжилтэй зүйл огт байгаагүй! Би зөвхөн ганц л зүйлийг онцгойлдог байсан.

Жонгүг: Юуг?

Жүй: Хүлээлт!

Жонгүг гайхан: Юу гэнээ?

Жүй: Ингэхэд өвөө чинь зүгээр үү?

Жонгүг толгой дохив.

Жонгүг: Түүний бие дээрдсэн, эмчилгээ хийлгэж байгаа, удахгүй солонгост ирэх байх ирхээр нь чамтай цуг очино оо...

Жүй: Н-нээрээ юу?

Жонгүг инээсээр: Тийм ээ! Харин одоо гэрлүүгээ ор! гэсээр урагш толгой дохиход Жүй гэрийнхээ үүдэнд хэдийн ирсэнээ мэдэн санаа алдах нь тэр.

Жүйд сургуулиас нь гэр хүртлэх зам богино мэт санагдаж тэр: Чи манайд орчихоод явахгүй биз?

Жонгүг: Энэ удаад хэрэггүй байх! гэсээр хойш алхан Жүйрүү далалж эхлэв.

Жүй: Хүргэж өгсөнд баярлалаа!

Жонгүг: Маргааш өглөө уулзья!

Жүй инээсээр гүйгээд очихов. Жүй гэртэй орон хаалга налан суухдаа нүүрэндээ өмнө нь тодруулж байгаагүй тэр инээмсэглэлээ тодруулан цүнхнээсээ чанга атгаж байв.

Жүй орой унтахдаа хүртэл инээмсэглэсээр байлаа.

Хөндлөнгийн хүн харвал түүнийг галзуу гэж бодох байх~

Маргааш өглөө Жүй гэрээсээ гаран алхахдаа Жонгүгтэй таарах байх гэсэн бодол тээсээр алхсаар байсан ч тэр таарсангүй. Ангидаа орж ирээд Жонгүгийг байхгүй байгааг мэдэхдээ өөрийгөө арай эрт гэрээсээ гарсан байна хэмээн бодсоор санаа алдав. Тэр суудалдаа суун цонхоор харахдаа Жонгүгийг харах бөгөөд хажууд нь алхах охиныг харахдаа том нүдлэв.

Жүй: Инха? *бувтнах*

Жонгүг түүнтэй ярилцаж Инха инээн алхаж байлаа. Жүйгийн нүдэнд нулимс цийлэгнэж эхлэхэд тэр хурдан арчиад хаалгаруу харав.

Инха эхлэн орж ирэх бөгөөд Жонгүг түүний хойноос орж ирэн тэд суудалдаа суулаа. Жүй тэднийг нүд салгалгүй ширтэнэ. Харин Жонгүг түүнийг тоолгүй алхсаар суудалдаа суув.

Жүй дахин санаа алдав. Тэр яг уйлах гээд байв. Өсвөр насны охин хайртай хөвгүүнээ өөр охинтой хамт явж байгаан хараад юу хийх ёстой вэ?

Жүй самбарлуу харав. Дараа нь хойш харвал Жонгүг Инха хоёр инээж байв.

Жүй тоохгүй байхыг хичээх ч чадахгүй байлаа. Тэр дахиад санаа алдав. 

Жүй: Бид найзууд шүү дээ, Жүй! Тэр чинийх биш!!! *бодох*

Жонгүг Жүйтэй ярилцах цаг нь багассан байлаа. Жүй түүнийг чимээгүйхэн хайрлана. Жүй хааяа Жонгүгтэй цуг сургууль дээрээ ирээд, цуг явдаг ч Жонгүг ихэнх өглөө Инхатай хамт ирдэг болсон байв. Учир нь тэд нэг хороололд байдаг... Энэ нь Жүйд үнэхээр хэцүү санагдах ч тэр юу ч хийж чадахгүй шүү дээ!

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ххоо~~ би тогтвортой суугаад биччихвэл ийм богинохон бичвэрийг хоёр өдөрт дуусгах байх~~ *онгиров аая* (даан ч худ л байхгүй юу! хахаха~)

Би энэхүү бичвэрээ зүүдэлсэн юм шүү кк~ Жүй Жонгүг хоёроос бусдын хэн байсныг мэдэх юм алга хаха~ тэгээд яахав хэдэн аядол дүр нэмсэээн кк :"))

•|GIRLxFRIEND|• /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora