if

1.1K 77 2
                                    

"Ким Тэхён! Чи ер нь хүн хайрлаж мэддэг гэжүү? Бүхэл бүтэн 5 жилийн турш би чамайг өөрөөсөө ч илүү хайрласан гэтэл чи намайг харах ч үгүй юм"

"Уучил! Би хүн хайрлахад бэлэн биш байна... Хайр гэдэг тоглоом биш! Үүнийг үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй гэж боддог. Хайр дурлалд цаг хугацаа хэрэгтэй!"

"Тэхён ши! Би ойлгосон болохоор дахин санаа зовох хэрэггүйдээ. Чиний надад тавьдаг байсан багахан халамж. Чиний надад өгсөн бяцхан хайр ч гэсэн намайг аз жаргалтай болгож байсан. Миний анхны хайр, анхны үнсэлт бас анхны шөнө минь чи л байсан. Анхны юм бүхэн дэндүү сайхан байдаг тийм учир би чамайг насан туршдаа анхных шигээ хайрлах бол. Баяртай!"

Энэ өдөр яг л өчигдөр юм шиг тод санагдаж байна. Аль хэдийн хоёр жил өнгөрчээ. Чиний гэх зүйл надад ганцхан охин минь л үлдэж. Гэвч чи өөрөөс чинь ургасан ийм жаахан амьтан байдаг үгүйг ч мэдэхгүй. . Түр хүлээ Ким Тэхён түр хүлээ! Удахгүй чи бүгдийг мэддэг болох болно.

~ ~ ~ ~ ~

Тэхёны талаас:

Толгой хагарах нь! Яг шартаж үхэх нь! Би ер нь амьд байгаа биздээ? Арай үхчихсэн юм биш биздээ? Өчигдөр арай л хэтрүүлсэн бололтой. Жонгүг муу дуракаас нэг болно шүү. Тэр хаягдсан болохоор би биш гэтэл би ингээд хэвтэж байх гэж. Орноосоо ч босож чадахгүй амьд үгүйгээч мэдэхгүй хэвтэж байтал Жонгүг гэх гай гаднаас инээд алдсаар орж ирэв. Үхэх гэж байхад новшийн инээдэг юм бэ!

"Жонгүг: хөөе! Босоочээ арчаагүй юм чинь ганц шилний ард гарахгүй байгаа юм"

"Би: Амаа тат! Толгой өвдөж байна"

"Жонгүг: таадаа? Би Жи Ин-тэй буцаан нийлчихлээ."

"Би: Айн? Өчидөр салаа биздээ"

"Жонгүг: за тэр яахав дээ. Чи л босож найз охин эдртэй болвол"

"Би: надад хэрэггүй"

Тэдний энэ адармаатай харилцаа өдөр ирэх тусам ойлгомжгүй болоод байх юм. Жи Ин бол Жонгүг гэх газрын хаанаас ч юм гараад ирсэн ганц найзын минь найз бүсгүй. Тэд салж нийлээд байжил байдаг юм харин надад салах ч хүн байхгүй. Гэхдээ би гутарч байгаагүй би энэ амьдралдаа л хайртай.

"Жонгүг: Анд минь! Хурдхан эмэгтэй хүнтэй бол үгүй бол баруун гар чинь хүртэл чамайг хаяж магадгүй шүү! " гэх түүний зэвүүн үг намайг бүрэн уурлуулж чадаж байв.

"Би: Аан! Гэхдээ чи надаас илүү гэжүү? Сард чи гуйж гуйж Жи Инд ойртдог шдэ! Аххх эмэгтэй хүн урд хойгуур чинь нүцгэн яваад байхад чи яадаг бол?"

"Жонгүг: кхмм! Зза би явлаа!"

Тэр яагаад дандаа ийм новшийн зүйл ярьж уур хүргэж байдаг байнаа. Өнөөдөр ч гэсэн гэртээ байхаар шийдэг ойр зуурын зүйл хийсээр өдөр өнгөрөв. Оройн хоолондоо аягатай бэлэн гоймон идэж суутал гэрийн хаалга аймшигтай чанга тогших чимээ гаран хөлөө чирсээр хаалгаа нээв. 0_о Энэ юу вэ? Аан үгүй ээ хэн бэ? Жижиг цэцэгтэй цүнхэн дээр үнэхээр бяцхан өлгийтэй хүүхэд унтаж байв. Түүний цээжин дээр бичиг үлдээсэн байх бөгөөд ойр хавьд хэн ч харагдахгүй байсан юм. Уг бичгийг аван уншвал:

"Сайн биздэ? Энэ бол чиний хүүхэд Ким Тэхён! Хариуцлагаа хүлээнэ гэж найдаж байна. Чи хэрвээ үгүй гэвэл энэ хүүхэд асрамжийн газар л очих байх чиний л шийдвэр. Түүний нэрийг Юнны гэдэг 2019оны 1 сарын 23 нд төрсөн. Бичиг баримт нь цүнхэн дотор байгаа. Амжилт" гэсэн байв. Ким Тэхён! Үнэхээр миний нэрийг бичсэн байх юм. Би хэзээ хаанаа хэнд хүүхэд хийчихсэн юм бэ? Юу ч болж байсан энэ хүүхэд минийх биш би итгэлтэй байна. Гэрийн үүдэнд байсан өнөөх бяцхан амьтан чинь гэнт л чөтгөр болон уйлж эхлэв. Яах вэ? Яах ёстой юм бол? Эхлээд Жонгүгт хэлэх хэрэгтэй байх. Түүний нэг гараараа өргөн нөгөө гараараа цүнхийг нь бариад гэр лүү оров. Түүний буйдан дээрээ тавиад "хөөе! Охиоон чимээгүй байгаарай" хэмээн чимээгүй болгох гэж хичээж байв.

Утсаар:

Би: Б...иии! Жонгүг ши! Манай үүдэнд хүүхэд хаячихсан байна. Хамгийн аймшигтай нь миний хүүхэд гээд биччихсэн байх юм

Жонгүг: тоглоод байгаа юмуу? Гар чинь төрөө юу

Би: амаа татаад буцаад хүрээд ир!

Утсаар ярьж дуусах.

Жонгүг ирэн түүнийг ядах юмгүй чимээгүй болгов аргагүй байх тэр олон дүүтэй шүүдэ. Охиныг өөрийнхөө өрөөнд унтууллаа.

"Би: үүнийг унш!" гээд түүнд охины ээжийн үлдээсэн бичгийг уншуултал.

"Жонгүг: Юнны? Хөөрхөн нэр байна шүү. За тэгээд аав минь чамд таамаглаж байгаа хүн байна уу?"

"Би: байхгүй!"

"Жонгүг: тэгээд одоо яах гэж байна"

"Би: эхлээд цагдаад очиж хэлнэ"

"Жонгүг: галзуураа юу! Хууль гэж чи мэдэх үү? Хэрэв чи цагдаад очвол үнэхээр чиний хүүхэд мөн бол чи асуудалд орж мэднэ."

"Би: тэгээд би яах болж байна? Ийм бяцхан хүн би харж ч байсангүй гэтэл яаж түүнийг өсгөх болж байна"

"Жонгүг: юуны өмнө днх-ын шинжилгээ хийлгэх хэрэгтэй байх тэгээд дараа нь чи өөрөө л шийд"

Орондоо ороод энэ бяцхан хүний хажууд хэвтээд түүний нэг бүрчлэн ажиглаж байв бүх зүйл нь дэндүү жижигхэн юм. Бяцхан хамар, уруул нүд бас түүний сормуун үнэхээр урт юм. Энэ хүүхэд минийх гэжүү?

Daddy's babyWhere stories live. Discover now