Sick

531 74 9
                                    

Хэлэх гэж байгаа зүйл нь их л чухал байгаа бололтой Жонгүг ээрч мууран нүд нь тогтож өгөхгүй ийш тийш гүйж байлаа.

"Би: за"

"Жонгүг: Анх Юнныг ирдэг өдрийг санаж байна уу? Тэр өдөр би танайхаас гарч яваад үүдэнд чинь хүүхэд байхыг харсан юм. Мэдээж Юнны байсан харин захиа үлдээсэн байсан тэрэн дээр нь ( Сайна уу? Би Тэхи байна. Чи намайг санахгүй байж болох юм 2 жилийн өмнө Жонгүг бид хоёрыг чи танилцуулж байсан шдээ. Бид анх уулзсан шөнө Жонгүг их гутарсан харагдаад бас их уусан тэгээд л шөнө бидний дунд нэг зүйл болчихсон. Харин энэ охин бол түүний охин Юнны. Уг нь Жонгүгт өгөх гэсэн ч зүрх хүрсэнгүй ээ чамд найдлаа шүү ) гэсэн байсан. Би үүнийг уншаад айсан бас сандарсан тийм л болохоор зүгээр л хэн ч мэдэхгүй байгаа дээр нь чинийх мэт болгоод үлдээж болох юм гэж бодоод захиаг өөрөөр бичсэн. Намайг уучлаарай" гэх нь тэр. Жонгүгын гарт байсан жинхэнэ захиаг авч уншвал надад үлдээснээс тэс өөр байлаа. Тэгэхээр энэ охин минийх биш түүнийг гэсэн үг үү? Яаж байж болно гэж? Тийм байх ёсгүй яагаад ч байж болохгүй! Тийм ээ би тэр хоёрыг танилцуулж уулзуулж байснаа санаж байна аа гэхдээ ганц шөнийн дотор ийм хөөрхөн хүүхэд хийчихнэ гэж байж болно гэжүү?

"Би: яагаад?"

"Жонгүг: дуустал нь сонс! Тэгээд би Тэхигын эрэлд гараад олсон.. Тэр охиныг чамд бишээ надад үлдээснийхээ дараа хоёр хоноод өвчнөөр нас барсан байсан. Үзүүлж байсан эмнэлэгт нь очиж асуутал төрлөхийн тархины судасны хатууралтай байсан болохоор нас барсан гэсэн. Гол нь энэ өвчин нь удамшдаг гэж байна лээ тийм учраас яаралтай Юнныг эмчид үзүүлэх хэрэгтэй!"

"Би: Юнны чиний хүүхэд гэдгийг чи яаж мэдэж байгаа юм? Ганц захиа юуг ч нотолж чадахгүй" миний ингэж асуусан ердөө л итгэж чадахгүй байсантай холбоотой яг одоо Жонгүгын үг надад сонсогдохгүй байна.

"Жонгүг: Юу яаж гэж! Чамайг шинжилгээ өгнө гэхэд би ч бас энэ нь дээр байх гэж бодоод өгсөн энийг хар" гээд шинжилгээний хариуг өглөө.

ДНХ-ын хариу 99.9% цусан төрөл...

Энэ үед Жонгүг уурлан миний хоёр мөрнөөс сэгсчээд "Намайг сонс! Юнны аюулд орох гээд байна ойлгож байна уу? Сэрээч дээ яг одоо хэний хүүхэд гэдэг нь тийм ч чухал биш гол нь яаж Юнныг авч үлдэх вээ гэдэг л" гэсээр нүднээс нь нулимс урсаж эхлэв. Муу ч гэсэн төрсөн эцэг нь юм гэсэн дээ... Гэхдээ би л Юнныг аав!

"Би: худлаа хэлэх ээ боль"

"Жонгүг: чи надад итгэхгүй байх нь аргагүй ээ! Гэхдээ энэ үнэн хоёулаа Юнныг аврах ёстой энэ бяцхан охин 20 гаруйхан насандаа бүх зүйлийг орхиод явна гээд бодолдоо!"

Айн? Энэ хүн үнэнийг хэлээд байна уу? аль эсвэл худлаа хэлээд байгаа юм уу? Итгэж чадахгүй нь...

Daddy's babyWhere stories live. Discover now