Өглөө босоод л аав охин хоёр заваар ч өгвөө хөөрхий. Юнныд зутан хийж өгөх санаатай гал дээр ус тавин буцлахыг нь хүлээх зуураа кино үзэж байгаад бид хоёр нөгөө усаа мартаж бүр юу ч үгүй болтол нь түлээд хаячихсан. Тэгээд дахиад ус тавин харин энэ удаа яг хажууд нь хоёулаа манаж зогсож байгаад буцалгаж дээрээс нь хүүхдийн будаа хийгээд буцалгаад хүлээж байтал. . Ус нь багадсан юмуу будаа нь ихтсэн юмуу бүү мэд халбага зоотол буцаж гарч ирэхгүй тийм аймар өтгөн болчихсон байв. Анх удаа хийсэн зүйл минь ихэвчлэн иймэрхүү зүйл болоод л дуусдаг. Харин нөгөө муу бяцхан чөтгөр чинь малийтал инээгээд намайг нүүр нүдгүй үнсэж гарав. Инээхээрээ ганц хоёрхон цагаан шүд нь цухуйж гялалзаад хацар нь байдгаараа шахагдаж бүүр нэг идчихмээр болчих юм. Бид хоёр нөгөө аймшигтай хоолоо асгаад дахин хийлээ. Харин энэ удаа амжилттай. Буйдан дээрээ яг сайхан тухлаад мань хоёр амаа олохгүй хоолоо идэж байтал хаалга дуграх чимээнээр Юнны ухас хийн хаалга руу мөлхөв. Тэр ер нь байнга л ингэдэг хэн нэгнийг хүлээгээд ч байгаа юм шиг! Магадгүй жоохон болохоор ээжийгээ санадаг эсвэл хэнийг нь ч мэдэхгүй байж зүгээр л хүн хүлээгээд байдаг байх лдаа. Гэвч ингэх бүрт нь надад хэцүү байх юм. Эцэг эхээс нь салгаад үлдцэн ч юм шиг нэг тийм гэм хийсэн мэдрэмж төрдөг.
Хаалга тогшсон хүн Жи Ин байсан. Бас л уйлчихсан байна! Жон Жонгүг жогорхой минь би чамайг ална даа!
Жи Ин орж ирээд хэл үггүй намайг тэврээд авлаа. Тэгээд бас хажуугаар нь нөгөө чөтгөр чинь аавыгаа харамлан Жи Иныг түлхэх жишээний.
"Жи Ин: бид салчихсан"
"Би: дахиад уу?"
Энэ хоёр салахаараа л намайг санах юм! Тэгээд албатай юм шиг намайг уруу татаж ууна! Тэгээд маргааш нь буцаад нийлна! Амьдрал ямар тоглоом уу?
"Жи Ин: дахиал! тэр салы гэсэн. Анх удаа уг нь би тэгж хэлдэг шт"
"Би: за алив Жи Ин-а эхлээд намайг тавьчих тэгээд ярилцы" гэхэд тэх бантсан бололтой холдоод буйдан дээр суув. Юнны бид хоёр ч хажууд нь очиж суугаад яриа эхлэв.
"БИ: Цаад нэг юмны чинь ямар ааш нь хөдөлчихсөн юм"
"Жи Ин: мэдэхгүй ээ өчигдөр орой бид хоёр унтах гээд хэвтэж байсын тэгээд Жонгүг маяглаад хүн гижигдээд өдөөс байсын тэгээд яахуудээ цааш нь нэг тийм юм болохгүй юу..."
"би: *юнныгын чихийг дарах* чшшшшш хүүхэд байна шт"
"Жи Ин: кхмм.. Зза тэгээд шөнө болоод бид хоёр хэвтэж байваа тэгэхээр нь би Жонгүг-аа Тэхён хүүхэдтэй болоод их ухаан суусан бас их томоотой тэглээч хүүхэд их хөөрхөн байдаг шт тэ? гэж асуусын тэгсэн нөгөөх чинь мхнн гээд дугарч өгөхгүй байваа. Тэгээд би хоёулаа хүүхэдтэй болы гэсэн чинь Жонгүг уурлаад хамаг юм авч шидээд би хүсэхгүй байна дуртай юм бол тэр Тэхён тайгаа амьдраад хүүхэдтэй бол хүүхэд шиг хол алга лайтай юм наад хүүхдийн асуудал чинь намайг залхааж байна гээд бөөн уур болдын тэгэхээр нь би тэгвэл би явлаа шүү гээд яахуу уурыг нь гаргар санаатай хэлсэн чинь тэг тэг зайл хоёулаа салы гэсэн" гээд дахиал уйлаад эхлэв. Байзаарай! Энэ Жонгүг эрүүл байгаа? Хэдхэн сарын өмнө "Би хурдхан л Жи Ин-тайгаа гэрлэж хүүхэдтэй болмоор байна" гээд л мөрөөдөөд байсан байж одоо яагаад гэнт ийм тэнэг юм ярьж энэ хүнийг хүртэл ингэж гомдоож байгаа юм бол?
"Жи Ин: зза би явлаа. Дэндүү их төвгө удчихлаа уучлаарай. Та хоёр сайн сууж байгаарай би ч бараг дахиж ирэхгүй байхдаа"
"Би: яагаад ирэхгүй гэж? Хнн тэрмуу Жонгүг л ирдэггүй юм байгаа биз! Чи бол хүссэн үедээ ирж байгаарай" гэж хэлээд түүнийг гаргаж өглөө. Тэр их шаналсан бас их гомдсон байгаа байх. Хэдий тэд үргэлж салж нийлж байдаг ч бие биедээ ямар их хайртайг нь би мэднэ.
Өнөөдөр ч нэг иймэр хүү өнгөрлөө. Удахгүй буюу 3 хоногийн дараа Юнны гын маань 9 сар хүрсний төрсөн өдөр болох бөгөөд би яаж тэмдэглэх тухайгаа бага зэрэг бодоод л байгаа. Түүнд авч өгөх бэлэг гээд л... Мартсанаас нөгөө муу галзуу амьтантай чинь ярих хэрэгтэй юм байна.
Би Жонгүг рүү бараг 30 гаруй удаа залгаж 10 гаруй дуут мэссэж үлдээв. Гэвч ганц ч хариу ирсэнгүй. Энэ хүн ер нь яг яагаад байгаа юм бэ?
~~~
YOU ARE READING
Daddy's baby
FanficТаны амьдралд гарч ирсэн хамгийн гэнэтийн зүйл юу байсан бэ? Гэнэт нэг өглөө хажууд чинь хүүхэд гэх гайхал гараад ирвэл та яаж хүлээж авах байсан бол?