Don't cry

521 70 4
                                    

Үүрийн 5:00 цаг хүртэл өнөөх бяцхан чөтгөр чинь уйлагнаж намайг ч тэр өөрийгөө ч тэр унтуулсангүй. Арай хийн чимээгүй болгосон ч дахиал уйлж эхлэнэ. Яагаад байгааг нь юу нь болохгүй байгааг нь мэдэх юм даанч байсангүй зүгээр л түүний аймшигтай чанга уйлах чимээ л сонсогдож залхааж байсан юм. Гэвч нэг л мэдэхэд бид шөнийн болсон дайныг мартаж орон дээрээ хоёр тийш харан унтацгааж байлаа.

Арай хийн унтсан нойрыг минь Жонгүг Жи Ин хоёр сэрээж орхив. Энэ охин дахиал уйлаад эхэллээ. Би яах ёстой юм бэ? 😢😰

Охиныг тэвэрсээр хаалга нээж өгтөл Жонгүг бахталтай нь аргагүй инээд алдан зогсож байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Охиныг тэвэрсээр хаалга нээж өгтөл Жонгүг бахталтай нь аргагүй инээд алдан зогсож байв.

"Би: хар өглөө та хоёр ямар юугаа хийж яваа юм?"

"Жонгүг: хар өглөө энэ тэр! Үд дунд болж байна наад хүүхэд чинь бас яагаад уйлчихсан юм"

"Би: мэдэх юм алга бүүр шөнөжин уйлаад сая л унтаж байхад та хоёр сэрээчихлээ"

"Жи Ин: Тэхён-аа чи хоол өгсөн үү? Царай нь бүүр хөхөрцөн байх чинь! Би бүгдийн сонссон тэгэхээр цүнхэн дотор нь сүү ч юмуу идэж болох юм байхгүй байна уу? "

"Би: нээрээ би ямар ч хоол өгөөгүй юм байна!0_о"

"Жи Ин: Тэнэг! Алив наашаа өг" гээд охиныг надаас булаах нь холгүй авав. Тийм шүүдээ би түүнд ганц дусал ч сүү өгөөгүй. Чааваас энэ хүүхэд их өлссөн байхдаа.

Жи Ин хүүхдийн цүнхнээс тэжээлийн сүү гаргаж ирэн бүлээн усанд найруулах зуураа "Сонс! Тэнэг минь! Яг найз шигээ мангар юмаа чи! Наашаа сайн хар яг ингэж хийх ёстой шүү үгүй бол охины чинь хоолой нь өвдөнө аль эсвэл ам нь түлэгдэх болно шүү! Өнөөдөртөө энэ сүүг өг тэгээд маргааш гарч жимс хүүхдийн будаа зутан гэх мэт юм авах ёстой шүү? Охин чинь ер нь хэдэн сартай юм бол?" гэж үгэлсээр явах бөгөөд Жонгүг аль хэдийн чихэндээ чихэвч зүүцэн сууж байв.

"Би: 1 сарын 23 нд төрсөн гэсэн тэгэхлээр удахгүй 8 сар хүрэх юм байна"

"Жи Ин: мм. Тэгвэл чи яах ч аргагүй дэлгүүр орох хэрэгтэй шүү"

"Би: заа. Жонгүг муу дурак минь наад чихэндээ хийсэн юмаа аваадах!"

"Жонгүг: яавдаа"

"Би: шинжилгээний хариу гарсан уу?"

"Жонгүг: юу гэж ийм хурдан гарч байдаг юм дараа долоо хоногт гарна гэсэн хүлээ тэр хүртэл охиныг чи л асардаа ^^ Амжилт найз минь" гэж дахиал өнөөх аймшигт инээдээ тодруулан гарч явлаа.

Юнны аль хэдийн унтаад өгсөн байв. Шөнөжин нураасан гэрээ цэвэрлээд түүний хажууд хэвттэл. . Энэ охин ер нь яг миний хүүхэд мөн байх шүү ^^ яасан царайлаг юм бэ чи чинь. "Аавыгаа уучлаарай. Чамайг өлсөж байгааг даанч мэдсэнгүй би хүүхдийн тал дээр ямар ч мэдлэг байхгүй болохоор л тэр"

Охин бараг 4 цаг унтлаа. Орой болох дөхөж гадаа бүрэнхий болж байв гэтэл нэг л эвгүй үнэр хамар цоргитол үнэртэж эхлэв. Тэр арай 0_о живхийг нь нээгээд үзвэл тэр арай хэтрүүлсэн бололтой ёстой муухай өнгийн өтгөн дүүрэн байлаа. Яах учраа олохгүй байсан ч хаашдаа л би үүнийг цэвэрлэхээс хойш. . Хамараа хавчаараар хавчаад...

Живхнийх нь хоёр талын наалтыг хуулан нээгээд хоёр хөлнөөс нь дээш өргөөд өнөөх муухай баастай живхийг нь татаж аваад хөөрхөн жижигхэн өгзөгийг нь нойтон алчуураар арчиж арай гэж энэ муухай юмнаас нь салгаж авав. Энэ охин чинь юу ч болоогүй юм шиг малийтал инээж байх шив дээ ^^ Чи бид хоёрыг том адал явдал хүлээж байна даа.

Оройн сэрүүн орж бид гадуур салхинд гарахаар болов. Гадаа их намуухан байсан тул охин дахиал унтчихсан. Дэлгүүр орон Жи Ин-ы хэлж байсан зүйлсийг нь аваад явж байтал үнэхээр дажгүй охид намайг харан гайхан өнгөрнө. Үхсэндээ гайхад байдаг байна! Хүүхдийн хоолны тасагт ирээд яг алийг нь авахаа мэдэхгүй зогсож байтал нэг эгч "мм. Сайн аав байна шүү. Алийг нь авахаа сайн мэдэхгүй байгаа бололтой. Энэ их зүгээр элдэв зүйл болохгүй гэдэс нь ч өвдөхгүй" гээд сүү бас зутан гэх мэт зүйл сагсанд минь хийж өгөв. Миний аврал боллоо шүү.

Гэртээ ирээд Юнны бид хоёр газар хэвтэж байтал өнөөх чөтгөр чинь мөлхөж байв. Ийм хурдан уу? Эгдүүтэй юм. Байн байн арагшаа харах нь бүүр хайр хүргэж байна. "Миний бяцхан чөтгөр мөлхөж чаддаг байх ньээ"

Daddy's babyWhere stories live. Discover now