False

205 39 5
                                    

Жонгүг-ын харц үнэн харагдана. Тэр бүх үнэнийг тоочих мэт гунигтай байх аж.

Худлаа гэж итгэхийг хүссэн! Түүний амнаас гарах үг бүрийг эсэргүүцэхийг хүссэн! Хүлээн зөвшөөрч чадахгүй болохоор л тэр!
Хажууд минь инээгээд суух энэ л охин дэлхий ертөнц ямар аймшигтай болохыг мэдэхгүй энэ бяцхан охиныг хүнд өвчтэй байна гэж би итгэхийг хүсээгүй юм. Хамгийн сайн найзынхаа үг бүрийг сонсохыг хичээж байсан ч худлаа мэт санагдаж зөвхөн өөрийнхөө хажууд байлгахыг хүссэн.

Жонгүг: Тэхён-а! Ухаан орооч дээ! Бид цаг алдаж болохгүй. Яг одоо ч болов эмнэлэгт үзүүлэх ёстой хэмээн урдаас минь харан орилж байлаа.

Жижигхэн байрны зочдын өрөөнд суух хоёр залуу бие биенийгээ харан гуниглаж байв. Хэн хэнийх нь нүдэнд асуулт нуугдаж учрыг нь олж ядан байсан ч Тэхён охиноо тэврэн гэрээсээ гарч гүйлээ.

Жонгүг орж ирсэн цагаас бүхий л цаг хугацааг анзаараагүй, нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гарган үг бүрийг нь үл ойшоож байсан ч Юнны гын өвчтэй гэх үг сэтгэлд минь хадан орж ирсэн юм.
Энгэртээ наан тэврээд тэрхүү бяцхан чөтгөрийг дааруулахгүй, өлсгөхгүй, уйлуулахгүй гэж хичээж байсан хэдхэн мэт санагдах ч бидний хувьд хэдэн зуун жил болсон юм шиг тэр л өдрүүдийг харан гүйж байлаа. Нүдний минь өмнө хэзээ ч ийм их зүйл харагдаж, энэ их дурсамжид төөрч байсангүй.

Нар шингэн замын хөдөлгөөн ихсэн бидэнд машин гэх үг ч санаанд оролгүй хамгийн ойр гэж бодсон эмнэлэг рүү хамаг хурдаараа гүйж байсан. Хоёр бяцхан гараараа хүзүүгээр минь тэврээд унагах нь гэж бодох мэт зуурсаар байх миний жаахан охин. Ердөө л гуравхан төө энэ хүүхдийг би явуулж чадах болов уу? Төрсөн ээж? Аль эсвэл Жонгүгт өгч чадах болов уу?

Эх хүний зөн совин, ээж хүний үрээ гэх сэтгэл!
Гэхдээ яагаад зөвхөн ээж гэж? Аав хүн ч гэсэн өөрийн мах цусны тасархай өөрийн бий болгосон бяцхан үрдээ хайртай байдаг юм!
Төрсөн л бол хайрлана! Гэхдээ би энэ хүүхдэд дэндүү их дасаж хэзээ хэзээнээсээ илүү хэн хэнээс илүү хайрлаж чадна гэдгээ амлая!
Дааруулахгүй! Өлсгөхгүй! Уйлуулахгүй! Хайраар хэзээ ч дутаахгүй! Юнны охин минь би чамайг бурхнаас ч илүү ихээр хайрлах болно.

Нүд минь харанхуйлж цээжээр өвдөж хоолой татталаа гүйсэн байлаа. Эмнэлгийн хаалгаар ороод өөрийн өвдөлтөө мартан өмнө хяналтанд нь байсан эмч рүүгээ гүйн очив.

Эмчийн өрөөний хаалгыг зөвшөөрөлгүй нээгээд өмнө нь суух өвчтөнийг ч үл анзааран "Миний охин үхэх хэрэг үү?" хэмээн чанга дуугаар асуув.

Эмч: Юнны байна шүү дээ. . гэж хэлээд урдаа суух хөл хүнд эмэгтэйг гарахыг хүсэн бидний сандал дээр суулгалаа.

Эмч: Юнныгын ааваа! Та юу яриад байна? Өвчтөнтэй байхад минь дайран орж ирээд энэ чинь юу болж байгаа юм?

Би: Уучлаарай эмч ээ! . . Миний охинд ээжээс нь өвчин удамшсан гэж сонсоод надад ухаан байсангүй. Та түүнийг минь зүгээр гэсэн шүү дээ. Гэтэл тэр удамшлын өвчтэй хэрэг үү?

Эмч: Та юу яриад байна вэ? Би таны хэлснээр Юнны гээс бүтэн биеийн шинжилгээ авсан. Охинд ямар ч удамшлын өвчин байхгүй цоо эрүүл байгаа хэмээн хэлэв.

Өглөө бүр нар манддаг ч тэр надад тийм ч гайхалтай санагдаж байгаагүй гэтэл охины минь эмчийн хэлсэн үг нарнаас ч илүү гайхалтай мэдээ байсан юм. Сэтгэлд минь түрхэн зуур бүрхээд байсан хар үүл, хур тунадас ганц хормын төдийд нар болон гийсэн.

Мөрийг минь дэрлээд унтаад өгсөн байх охин минь өдөржин гадуур явсандаа ядран дуу шуутайхан унтах бөгөөд гар нь цамцнаас минь хүчтэй зуурсан байв. Бидний дунд бий болоод байх энэ их хайрыг юугаар ч зүйрлэж дийлэхгүй тийм их аз жаргал ундрах аж.

Гүйсээр орж ирсэн ч эмнэлгээс үнэхээр тайван гарч явах бидэн рүү харах хүн цөөнгүй байсан нь учиртай байжээ. . Жонгүгын үгийг сонсож гэнт ухаан орон гүйхдээ гэрийнхээ шаахайтай гарч явснаа би сая л анзаарлаа.

Жонгүг гэх муу үймээн таригчаас болоод ахиад л нэг өдрийг хар дарсан зүүд шиг өнгөрөөж орхижээ. Гэрийнхээ хаалгаар ороход буйдан дээр маань эвхрэн унтаж байх нь нүдэнд торон тэрүүхэн хооронд уур гэх зүйл дээд цэгтээ хүрээд явчихлаа.

Юнныгээ сайн тэвэрч сэрээхгүй гэж хичээсээр Жонгүгын урд ирж зогсон хүсээгүй ч юм шиг аль эсвэл албаар ч байж болох үйлдлээ хийлээ.

Хөлөөрөө жийн унгахад минь газар байсан Юнныгын тоглоомон дээр унан нойрноосоо сэрж ядан бид хоёр луу харах нь тэр!

Жонгүг: Чи намайг алах гэж байна!

Би: Сая орж ирчхээд охин үхнэ миний охин энэ тэр гээд олон долоон юм яриад байсан хүн унтаж байгаа юм уу?

Жонгүг: Нээрээ тийм! Тэр зүгээр үү? Удамшлын өвчин нь юу болсон?

Яагаад энэ хүний амнаас гарах үг итгэл төрүүлэхгүй худлаа мэт санагдаад байна вэ?

Би: Азаар тэр зүгээр! Одоо миний гэрээс яв. хэмээн хатуу хэлэхэд минь нүд нь бүлтгэнэн харж байснаа инээвхийлэн гарч явлаа.









Woohoo! Udan hugatsani darah cb. Odoo ali blh shantrahgu bhig hiceh blno o. 😢🙆🏻‍♀️

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 22, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Daddy's babyWhere stories live. Discover now