Түүний бичсэн wattpad-ийг нууцаар ахин дахин уншина. Уншаад л уншаад л уншаад л. Гэвч хийж чадах зүйл нь ердөө унших л ажээ. Ийм үед юу хийх ээ ч мэдэхгүй үе гарах юм. Учир нь чи бол уншигч. Уншигч зохиолчид нөлөөлж чадахгүй нь мэдээж...
Түүнд эморохгүй гэж амлаж байснаа саналаа. Гэвч тэр үеээс хойш үнэндээ эмороогүй өдөр байхгүй юм. Түүний нэрлэдгээр бол еmoboi...
Хүн үхэхийг хүссэн ч үхэж чаддаггүй юм байна лээ. Үхэхийг оролдох тусам чөтгөр ямар нэг аргаар чи одоохондоо болоогүй байна гээд л буцаана.
Ийм үед амиа хорлодог хүмүүсийг бодохоор атаархах ч юм шиг эсвэл өмнөөс нь харамсах ч юм шиг. Үхэхийг хүсдэг хүнийг дотор нь 2 хуваадаг юм шиг ээ
1. Амьдрал нь утгагүй санагдсан
2.Өөрт нь хэн ч үлдээгүй хүн -гэхдээ хоёул амьдралын зовлонг амсах юм даа. Аргагүй л буруу зуун юм.
.
.
.
Зовлонгоо жаргалаар нууна. Зарим нэг хүмүүсийг атаархтал нууна. Гэхдээ тэр зүйлсд нь огтхон ч атаархах юм байхгүй юм шиг. Хүний хүсэл хязгааргүй гэх нийгмийн номон дээрх үг байна. Түүнийг нөхөх нөөц хязгаартай л гэнэ. Харин надад хүсэх зүйл алга. Байвал ганц өчүүхэн хүсэл л байна.
Гэвч түүнийг нөхөх нөөц нь үлгэр домог дээр л байх юм даа...
YOU ARE READING
Би Stalker |Completed|
RandomБүх зүйлээ орхиод ч болов тэр нэгэн охинийг сонгохийг хүсэх нэгэн. Бууж өгөхгүй гэж хэлдэг ч үргэлж бууж өгдөг бүтэлгүй нэгэн хүний тэмдэглэл.