Messenger ですか

61 6 0
                                    

     Би ой тогтоол сайтай ч хичээлээ санахдаа муу юм. Яагаад юм бүү мэд.
     Тэр оройноос хойш би 4 хоногийн дараа түүнрүү чат бичлээ. Түүнрүү уйдаад эсвэл зүгээр л чат бичье гэж хэлсэн үгээ санаад чат бичсэн байх. Тэгээд л би түүнрүү HI гэх эхний үгээр чатаа эхлүүлж билээ.
     Одоо хааяа тэр бичсэн чатнуудаа уншина. Инээнэ. Уйлмаар санагдана. Гэвч би эрэгтэй гэх үг уйлхийг хүсэх хүслийг минь сарниулна.
     Уйлаагүй ч удаждээ. Зарим хүмүүс амьдралаас явна, харин зарим нь ирнэ. Ирж буцна яг л амьдралийн тойрог шиг. Гэвч тэр тойргийг эвдээд ч болтугай түүнийг хажуудаа үлдээхийг хүснэ.
    Миний бичсэн хариунд тэр удалгүй хариу бичлээ. Түүнтэй намайг холбосон гол зүйл хөгжим юм шиг. Тэрний надад хэлсэн бүх дуунууд миний сонирхолийг татаж байв. Түүнтэй маш олон зүйлсийг чатлахийг хүссэн боловч тэр эртхэн унтлаа гэсэн хариу бичсэн. Би заза с.а гэсэн хариу л бичсэн байх. Тэр нэгэн чат тийм богинохон
үргэлжилсэн боловч түүнтэй хамт байсан хором мөч бүрийн хугацаа, 2 сар их нандин дурсамж минь болж үлдсэн юм. 3 жилийн дараах шинэ баяр баясгалан минь нүдний минь өмнө бий болж билээ.

Би Stalker |Completed|Where stories live. Discover now