Өвлийн хүйтэн үдэш.
Эндэхийн цаг агаар надад тун ч тохиромжгүй бололтой.
Яаж 17-18 жил амьдарсан гэмээр.
Гэвч улирлын хүйтнээс илүү сэтгэлийн хүйтэндээ шаналах нь их юм.
Stalker гэдэг үгийг анх өөрийгөө илэрхийлэх үг болгосон ч одоо тэр зүйлээсээ өөрийгөө бүрэн тусгаарлаж.
Хэтэрхий хатуу хандаж байгаа бус уу.
Хоосон оргих мэдрэмжийг арилгаж оронд нь сэтгэлийг дүүртэл нь эд зүйлс чихсэн мэт санагдана.
Гэвч чихэхдээ хэлбэрийг нь алдагдуулж чихсэн бол завсар зайгаар нь хоосон хэсэг үлдэхээс өөр аргагүй.
Эцэст нь энэ зүйл empty/non-empty гэсэн зүйлсийн дунд асуулт болон үлднэ.
Нисэж чадахгүй шувуунд очих газар үгүй
Энэ бол энэ ертөнцийн бичигдээгүй хуулиудийн нэгт байдаг зүйлс.
Тахиа болон оцон шувуу, цацагт хяруул гэх мэт шувууд яах юм бэ гэж үү?
Тэд бол зүгээр л нэг генетик хөгжлийн явцад аль хэдийн буугаад өгчихсөн төрөлтний нэг.
Чи нисэх боломжгүй бол хэзээ ч нисэхийн жаргалийг мэдэж чадахгүй.
Чадахгүй байсаар дараагийн үедээ тэр зүйлийг чадаарай гэж захина.
Чамаас үлгэрлэл авах дараагийн үе чинь чиний чадаагүй зүйлийг чадна гэдэг боломжгүй.
Ганц гэдэг зүйл хэзээ ч оршин тогтнож байгаагүй.
Тэгвэл хоосон гэдэг зүйл 2 хэмжээст зүйл болно гэсэн үг.
Гол нь тэр зүйлс нь яаж оршихоос л шалтгаална.
Мөн цааш орших эсвэл замхран алга болох.
Миний амьдралийг харах үзэл бодол ийм л зүйл.
Хоосон байх нь дүүрэн юм шиг
Эсрэгээрээ
Дүүрэн байх нь хагас дутуу хоосон зүйл шиг
Чи өөрийнхөө 100% мэддэг гэж боддог зүйлээ 10% ч хүрэхгүй хувь мэддэг байж болно.
Юу ч мэдэхгүй гэж бодож байсан зүйлээ бүх зүйлсийг нь анзаарахгүйгээр мэдэж байсан ч байж болно.
Зоосны 2 тал шиг нэг талгүйгээр нөгөө тал нь яаж байх билээ.
YOU ARE READING
Би Stalker |Completed|
RandomБүх зүйлээ орхиод ч болов тэр нэгэн охинийг сонгохийг хүсэх нэгэн. Бууж өгөхгүй гэж хэлдэг ч үргэлж бууж өгдөг бүтэлгүй нэгэн хүний тэмдэглэл.