Буруутай юу ?

22 4 2
                                    

Эцсийн эцэст энэ бүхэн зүгээр л чиний буруу байж болох юм.
Би ийм зөрүүд, үгийг үнэлдэгүй ертөнцийг өөрөөр харж бусдаас өөр байдаг нь магадгүй үзэн ядаж нэг биенд 2 сүнс бий болсон нь бүгд чиний буруу биш гэж үү?
Хугарсан харандаагаар бүтэн харандаа зурах гэдэг үг шиг амьдрал гэгч амар байсан  бол ямар байх байсан бол хэмээн бодно. Магад чи надтай хамт байсан бол яг одоо энийг бичээд сууж байгаа хүнийг хэзээ ч танихгүй байх байсан биз. Тийм ээ чи хэзээч танихгүй байх байсан. Учир нь тэр чиний мэдэх хүн биш шүү дээ. Өөр нэгэн хуулбар. Ер нь бүхнийг эхнээс нь төсөөлвөл ямар вэ дээ ?
Бүх зүйлийг дууссан өдрийн төгсгөлийг өөрчилцгөөе.
Тэр өдөр хоёулаа уулзсан бол...
Тэр өдөр уулзсан бол өдөр хоног урсан өнгөрсөөр л нэг л мэдэхэд 9 ангид ангид орох мөч нь ойртсон байна. Хэн бүхний төсөөлж байсан тийм л сайхан хос. Нэг л өдөр эгч минь надаас ナラン гэх сургуульд орох талаар асууна. Харин би түүнд би нэг хүнээс асууя гэх хариулт өгнө. Тэр хүн нь харин чи минь байх байждээ. Би чамаас "Хоёулаа хамтдаа энэ сургуульд орцгооё хоёулаа чаднаа. Хоёулаа бүхнийг хамтдаа хийж чадна" гээд л чи минь зөвшөөрөх л байсан. Бололцоо байхгүй байвал би яаж иигээд л болгох байсан байх. Чиний төлөө юуг ч хийхээс буцахгүй байх байсан юм болов уу.. Хамтдаа манай дүүтэй хамтдаа тэр нэгэн сургууль дээр очих байждээ. Хэтэрхий олон танихгүй хүмүүс. Танилцуулга эхлэн тэр багш биднээс нэрийг минь асуух үед би тэдэнд өөртөө итгэлтэйгээр" намайг NVG гэдэг. 15 настай. Танилцаж байгаадаа таатай байна. Мөн би өөрийн сүйт бүсгүйтэйгээ ирсэн гэж өөртөө 101% итгэлтэй хариулах байжээ. Хэтэрхий итгэлтэй мөн хэнэггүй биш гэж үү? Миний мэдэх бүх хүн чамайг минь хүртэл мэдэх байжээ. Чиний үзэсгэлэн гоод тэд татагдах байсан биз. Миний харсан цор ганц үзэсгэлэн шүү дээ.

Би Stalker |Completed|Where stories live. Discover now