Шинэ өглөө шинэ өдөр, үлдсэн амьдралын минь эхний өдөр. Удаан харилцаагүй эртний нөхөртэйгөө буцаад нийлэх мэт энэ мэдрэмж..
.
.
.
Түүнийг гэх бодол минь толгой дотороос аль хэдийн хийсэн оджээ. Хоёул амлалтаа мартсан учир одоо тэд нэгэнт бие биенээ танихгүй мэт зөрөхөд асуудал үгүй. Нэг газар нэг цагт түүнийг 2 өдөр дарааллаад харсан ч очоод мэндлэх хэрэг үгүй. Учир нь түүнд өөр хүн бий. Харин чиний хувьд өөрийнхөө мөрийг л хөөх хэрэгтэй болж дээ.
.
Хэтэрхий хоосон биш гэж үү ?
Тэр амлалт одоо чиний хөх инээдийг хүргэхээр хэмжээний болчихжээ. Тухайн үедээ л чиний хэзээ ч хаяж үл чадах зүйл байж...
Мэдээж 3 дахь өдрөө түүнтэй таарвал энэ удаа бүх зүйл өөрөөр байж болох байсан хэдий ч тэрхүү газар тэр цагт түүнтэй таарсангүй шив. Гаднаа ашгүй тэр алга гэж хэлэвч дотороо яагаад тэр байсангүй вэ ? Гэж өөрөө өөрөөсөө асууна.
.
.
.
Түүнийг мартсан чигээрээ дахиж дурсахгүйгээр үүрд хаях одох цаг ирждээ.
END
YOU ARE READING
Би Stalker |Completed|
RandomБүх зүйлээ орхиод ч болов тэр нэгэн охинийг сонгохийг хүсэх нэгэн. Бууж өгөхгүй гэж хэлдэг ч үргэлж бууж өгдөг бүтэлгүй нэгэн хүний тэмдэглэл.