3 "Friends at Fifteen."

4.2K 463 6
                                    

Falling #3

2012 оны 10 сарын 12


Аав маань залуу байхаасаа л тамхи татдаг байсан. Ээжийг жирэмсэн болох үед арай багасгасан ч гэсэн хэзээ ч энэ муу зуршлаа орхиогүй юм. Аав мииний хажууд тамхи татдаггүй ч гэлээ түүний хувцаснаас тамхины эхүүн үнэр үргэлж үнэртэнэ. Гэхдээ би үүнийг хэзээ ч их юманд бодож байгаагүй л дээ. Аав хааяа маш их ханиалгаж эсвэл хоолой сааралтах бөгөөд би тэр бүрт нь хөмсөг зангидчихаад аягатай ус авчирч өгнө.  Түүний нуруун дээр цохиж өгөөд удалгүй тэр "Зүгээр дээ." гэж хэлээд надруу инээмсэглэнэ. 

Би түүнд үргэлж л итгэдэг байсан.

2010 оны 5 сарын 8-нд аав минь уушгины хорт хавдартай гэж оношлогдсон. Ээж минь тэр өдөр маш их уйлсан. Би зүгээр л газар ширтээд уруулаа хазсан. Харин аав минь чангаар инээгээд үүнийг амархан даваад гарчихна аа гэж хэлсэн. Тэр амьдралынхаа утга учир болсон хоёр хатагтайг хэзээ ч орхихгүй гэж амласан.

Гэхдээ аав минь улам дордсоор байлаа. Түүний ханиалга улам ихсэж заримдаа амьсгалж чадахаа больдог байв. Улмаар тэр цусаар бөөлжиж амьсгалахад хэцүү болж байлаа. Химийн эмчилгээ түүнд туслаагүй. Өдөр өнгөрөх тусам аав минь нүдний минь өмнө маш хурдан хөгширч байсан юм. Ээж минь ч ялгаагүй. Тэр стресснээс болж хөгширч байсан юм. Тэр амьжиргааны зардал болоод эмнэлгийн төлбөрийг хийх гэж урт цагаар хэд хэдэн ажил хийдэг байсан. Би цагийн ажил хийе хэмээн түүнд хэлсэн ч тэр намайг томчуудын асуудалд оролцолгүй хичээлээ л сайн хий гэж хэлсэн. Би ч хэлснээр нь хичээлээ л хийсэн.

Би хичээлдээ анхааран сайн дүн авч байсан ч сайн дүнгээ хуваалцах хэн ч гэрт минь байдаггүй байлаа. Би аавдаа дүнгээ харуулах гэж эмнэлэг дээр нь очиход тэр сулхан инээмсэглээд надаар ямар их бахархаж байгаагаа хэлсэн.

Би одоо ч Жонгүк болон түүний найзуудтай өдрийн хоол иддэг хэвээрээ. Заримдаа бид хичээлийн дараа гадуур явдаг. Бид bubble tea авч эсвэл би тэдэнд хичээлийг нь зааж өгдөг байлаа. Заримдаа хэт оройтсон үед Жонгүк намайг гэрт хүргэж өгдөг байв. Тэр хэзээ ч надаас аав минь яагаад намайг ирж авахаа больсныг асууж байгаагүй. Би тэдэнд хэзээ ч гэртээ болоод байгаа зүйлсийн талаар хэлээгүй. Би тэдэнд ачаа болохыг хүсээгүй юм.

Тэдгээр хөвгүүд улам л алдартай мөн царайлаг болж байв. Тэд болзоонд явдаг болж, охидууд тэдэнд сэтгэлээ илчилж мөн үргэлж л тэднийг ширтдэг байсан.

The Story Of Us | jjk -COMPLETE-Where stories live. Discover now