Neutrality #3
2016 оны 6 сарын 18
Хүмүүс үерхэлд долоон үе шат байдаг гэлцдэг.
Нэгдүгээр шат: Уулзах.
Түүнтэй анх удаагаа уулзана. Сайн эсвэл муу харилцаатай байсан ч чиний амьдралд шинэ хүн орж ирж байна. Толгойнд минь шинэ хүний тухай мэдээлэлийн сан бий болно гэсэн үг. Тэр чиний амьдралд үлдэх эсэх нь чамаас л хамаарна.
Хоёрдугаар шат: Сонирхох.
Аль нэг нь нөгөөгөө сонирхож эхлэнэ. Хэрвээ чи азтай байвал хоёулаа нэгнийгээ сонирхсон байх болно. Энэ шатанд чи түүнд өөрийн бүхий л сайн талаа харуулахыг хичээх бөгөөд түүний талаар ч илүү их зүйлийг мэдэж авна. Ингээд энэ сонирхолоо цаашид илүү гүнзгий харилцаа болгох уу эсвэл найзууд хэвээр үлдэх үү гэдгээ шийднэ. Энэ үед дотор чинь эрвээхий нисэлдэж, эвгүй байдал үүсэж эхлэнэ.
Гуравдугаар шат: Хосууд.
Баяр хүргэе. Чи энэ хүнтэй амжилттай хосын харилцаатай болж чадлаа. Энэ бол хамгийн сайхан шат. Бүх зүйл шинэ байна. Чи аль болох тэр хүнтэйгээ хамт байхыг хүснэ. Хэтэрхий их хайранд умбаж, ирээдүй чинь үнэхээр гэрэлтэй харагдана. Чи түүний бүхий л сул талыг үл тоон зөвхөн сайн талыг нь харна.
Дөрөвдүгээр шат: Тайтгарал.
Та хоёр нэгэнтэйгээ хамт нэлээд хугацааг өнгөрөөжээ. Та хоёр нэгнийхээ зуршил, дуртай болон дургүй зүйлсийг мэднэ. Эрвээхийнүүд хэдийн алга болсон байх бөгөөд хамт байхад үнэхээр тайван байна. Түүнтэй уулзах нь ихсэх бөгөөд түүнтэй уулзах нь яг л өдөр тутам хийдэг зүйлсийн нэг болсон байна. Буруугаар битгий ойлгоорой, та хоёр одоо ч нэгэндээ хайртай. Гэхдээ анх байсан тэмүүлэл болон дурлалын гал унтарсан байна. Нөгөө хүнээ гайхшруулах шаардлагагүй болно. Чи түүнийг чамтай хамт үргэлж байх мэтээр боддог болчихсон байна.
Тавдугаар шат: Тэвчээр.
Тайтгарлын шаттай их төстэй. Зүгээр л тэвчээр гэдэг зүйл нэмэгдэнэ. Чиний өмнө нь тоогоогүй орхисон сул талуудыг санаж байна уу? Тэдгээр нь чамайг залхааж эхлэнэ. Ам зөрөлдөн муудалцаж эхлэнэ. Нэгэндээ амархан бууж өгдөг байсан үеүд ард хоцорсон. Түүнтэй үргэлж хамт байхыг хүсэхээ болино. Тэгээд чи шалтаг хэлж эхлэнэ. Чи түүнтэй хамт байхаас илүүтэй найзуудтайгаа гадуур явж, дуртай зүйлээ хийхийг хүснэ. Гэнэт л огтхон ч бэлдээгүй шалгалтынхаа төлөө кино үзэх завгүй болно.
YOU ARE READING
The Story Of Us | jjk -COMPLETE-
Romance"Чи хэзээ түүнд дурласан юм?" "Би түүнд өдөр бүр дурладаг." "Тэр хэзээ чиний зүрхийг шархлуулж байсан бэ?" "Тэр миний зүрхийг шархлуулаагүй үе гэж байхгүй." "Та хоёр одоо ч хамтдаа байгаа юу?" "..."