10 "Together."

3.9K 538 39
                                    

Heartbreak #5

2015 оны 9 сарын 4

"Нэг жилийн ойн мэнд, хонгор минь." хэмээн Жонгүк хэллээ. Тэрээр хар өнгийн цамцан дээр хар зангиа зүүн хар өмд өмсчээ. Тэр үсээ хойш самнасан байх бөгөөд тэр миний амьдралдаа харж байсан хамгийн царайлаг залуу яах аргагүй мөн. Жонгүк нүдээрээ намайг дээрээс доош харан аяархан шүгэлдлээ. Би хар өнгийн даашинзан дор хар өндөр өсгийт өмссөн бөгөөд эдгээрийг Жонгүк авч өгсөн юм.


"Үүнийг нэг жилийн ойгоороо өмсөөрэй за юу?" хэмээн тэр хэлээд надад хайрцагтай зүйл өгөв. Би түүнрүү хараад бэлгийг авлаа.

"Би чамайг мэднэ шүү дээ. Чи ойн өдрөө хэтэрхий их сандрах болохоор би тэр өдрийг төгс байлгахын тулд чамд хувцас сонгож өгч байна." хэмээн тэр хэлсэн юм.

Би түүнрүү харан "Чи хар өнгийн хувцас өмсмөөр байна гэсэн шүү дээ? Ганцхан төрлийн л хар өнгө байдаг байхад би яагаад сандраад будилна гэж?" хэмээн асуулаа.

Түүнийг хошуугаа унжуулахад нь би нүдээ эргэлдүүлээд түүнрүү ойртон хацар дээр нь үнсээд "Баярлалаа." хэмээн хэллээ.

"Зүгээр дээ, хонгор минь."


"Би чамайг хар хувцастай сайхан харагдана гэдгийг үргэлж мэддэг байсан ч одоо үнэхээр гайхалтай харагдаж байна."

"Чи ч гэсэн." хэмээн хэлээд ороосон үсээ чихнийхээ араар хийлээ.

"Энийг чамд." хэмээн хэлээд араасаа маш олон улаан сарнайтай цэцгийн баглаа сунгалаа.

Би түүнээс цэцгийн баглааг аван нүүрэндээ ойртуулан үнэртэхэд цэцэгсийн анхилам үнэр намайг тайвшруулж байлаа. Түүнд баярласнаа хэлэн инээмсэглээд хурдхан дотогш орон цэцэгсийг вааранд хийлээ.

Хаалгаа хаан түгжчихээд Жонгүкээс сугадан түүний бидэнд зориулан төлөвлөсөн адал явдалд бэлэн боллоо.

"Энэ юу вэ, Жонгүк?" хэмээн би урд минь байх тод өнгийн машин руу харан асуулаа.

"Сайхан байгаа биз? Түүний нэрийг Черри гэдэг юм." хэмээн Жонгүк хэллээ.

"Ээж аав хоёр эцэст нь надад машин авч өгсөн. Тэд намайг сүүлийн үед их хариуцлагатай байгаа гэж хэлсэн." хэмээн тэр баярлан хэлэх бол би толгой дохин инээмсэглэлээ.

"Тэгэхээр энд зогсоод байлгүй сууцгаая." хэмээн хэлээд Жонгүк жолоочийн хажуугийн суудлыг нээн намайг суулгалаа. Өндөр өсгийтөндөө түүртэн эв хавгүй суусны дараа тэр хаалгыг хаан жолоочийн суудалд орж ирж суув.

The Story Of Us | jjk -COMPLETE-Where stories live. Discover now