Epilogue.
2020 оны 1 сарын 8
"Өнөөдөр үнэхээр сайн ажиллаа." хэмээн дарга маань миний бичсэн зохиолыг гүйлгэж хараад хэлэв.
"Баярлалаа, дарга аа." хэмээн хэлээд өөрийн зүйлсээ цүнхэндээ хийгээд компьютерээ унтраалаа.
"Тэгэхээр..." хэмээн дарга маань нуруугаа үрэн хэлэх нь түүний сандарч буйг харуулж байлаа. Тэр хачин залуу биш л дээ. Тэр үнэхээр хүйтэн харагддаг бас үнэхээр өндөр. Тэр үнэхээр өөртөө итгэлтэй нэгэн. Гэхдээ охидоос оройн хоолны тухай асуухдаа ийм болчихдог юм.
"За?" хэмээн би түүний юу хэлэх гэж байгааг мэдэж байсан ч түүний хэлэхийг хүлээв. Энэ түүний анхны удаа биш болохоор.
"Одоо дөнгөж 6:30 болж байна. Чи надтай хамт оройн хоол идэх үү?" хэмээн шал руу ширтсээр хэллээ.
Би түүнрүү харан толгой сэгсрээд "Би өөр тийшээ явах ёстой." хэмээн хэлэлэ. Битгий буруугаар ойлгоорой. Тэр үнэхээр эелдэг, царайлаг сайн хүн гэхдээ даргатайгаа болзох нь надад зөв санагдахгүй байна.
"Асуудалгүй ээ. Тэгвэл маргааш уулзацгаая." хэмээн хэлээд гар даллачихаад яваад өгөв.
Би цуваа өмсөн ороолтоо зүүгээд ажлаасаа гарлаа.
Өвлийн салхи их хүйтэн байх бөгөөд хамар минь улайчих шиг боллоо. Гараа халаасандаа хийн өөрийнхөө гэр лүү ганцаараа алхлаа. Яг л үргэлж ганцаараа явдаг шигээ.
Тэгэхээр чи миний амьдрал яажшуухан байгааг мэдмээр байна уу?
Би одоо 23 настай, ажилд орсон мөн чиний бодож байгаачлан ганц биш.
Би эцэст нь нэг юм их сургуулиа англи хэл болоод сэтгүүл зүйгээр төгссөн. Би бахархалтайгаар тайзан дээр гаран төгсөлтийн гэрчилгээгээ гардаж авсан. Тайзан дээр зогсохдоо надруу инээмсэглэх ээж рүүгээ харахдаа миний бүх хичээл зүтгэл талаар болоогүйг ойлгосон юм.
Бас би Жонгүкийн тухай хэлэх хэрэгтэй байх. Тэр байгаагүй.
Гэхдээ зүгээр дээ. Би түүнээс салсан эсвэл завсарлга авсан гэх тэр оройноос хойш түүнийг дахин хараагүй. Би түүнийг хаана байгаа бол хэмээн үе үе боддог. Тэр мөрөөдөлдөө хүрсэн болов уу? Бид дахин хэзээ уулзах бол?
Би өөрийгөө сатааруулахын тулд хичээлээ маш их хийсэн. Үүний үр дүнд би дөрвөн жилийн дотор хоёр баклаврын зэрэгтэй болсон. Их сургуулиа төгссөний дараа маш олон ажлын санал ирсэн. Том хэвлэлийн компани, сонины газрууд гээд л.
YOU ARE READING
The Story Of Us | jjk -COMPLETE-
Romance"Чи хэзээ түүнд дурласан юм?" "Би түүнд өдөр бүр дурладаг." "Тэр хэзээ чиний зүрхийг шархлуулж байсан бэ?" "Тэр миний зүрхийг шархлуулаагүй үе гэж байхгүй." "Та хоёр одоо ч хамтдаа байгаа юу?" "..."