12 "Lovers at Nineteen."

3.6K 377 29
                                    

Falling #6

2016 оны 2 сарын 14

Жонгүк бид хоёр албан ёсоор үерхснээс хойш хэдийн нэг жил хагас болж. Одоо бид хоёул 19 настай бөгөөд бидний коллежийн эхний жил тул тун завгүй байна.

Би хотынхаа гайгүй нэртэй их сургуульд орсон бөгөөд ээж минь их баярласан. Би тэтгэлэг авсан болохоор ээж сургалтын төлбөрийг минь олох гэж хичээж ажиллах шаардлагагүй болсон. Гэсэн ч би өөрийн зарцуулах мөнгөө олохын тулд цагийн ажил хийж байгаа. Иймэрхүү зүйлсэд тус болох нь миний хариуцлага шүү дээ.

Жонгүк урлагийн сургуульд орсон бөгөөд мэдээж дуулаачийн ангид орсон. Тэр хичээсний үр дүнд мөн багахан тэтгэлэг авсан. Тэгэхээр тэр ч бас цагийн ажил хийх шаардлагатай болсон гэсэн үг.

Жонгүкийн эцэг эх 25 жилийн гэрлэлтээ эцэст нь эцэслэсэн бөгөөд Жонгүк хамаагүй дээрдсэн. Түүний эцэг эх хэдийн нэгнээ гэхээ больсон тул салалт хэн хэндээ дээр гэдгийг Жонгүк ойлгож байгаа. Би түүнийг хэдийн том хүн болсонд бахархан тэвэрч авсан.

Бидний эцэг эх биднийг нэг гэрт орохыг зөвшөөрөөгүй. Хосууд гэрлээгүй л бол нэг гэрт орж болохгүй гэж тэд боддог. Тэгэхээр би одоо ч ээжтэйгээ хамт амьдарч байгаа бол тэр Юнги Жимин хоёртой хамт амьдарч байгаа. Тэд ч гэсэн Жонгүктэй нэг сургуульд юм.

Жин, Тэхён, Намжүүн мөн Хусог нар надтай нэг их сургуульд явж байгаа бөгөөд би тэдэнтэй маш их таардаг. Мөн зарим хичээл дээр хамт суудаг. Тэд яг юу болохоо хараахан шийдээгүй байгаа бол би боловсрол болон бичих тал дээр түлхүү анхааран суралцаж байгаа. Би багш болохыг хүсч байгаа ч хажуугаар нь зохиол бичих хүсэлтэй байгаа юм.

Тэгэхээр бид бүгд л их завгүй байгаа биз? Өөр сургууль, өөр хичээл мөн өөр цагийн ажлууд. Бидний үлдсэн амьдралын дөнгөж эхлэл бөгөөд бид бүгд өсөж том болцгоож байна. Заримдаа энэ талаар бодохоор намайг бага зэрэг айлгаад байдаг юм. Арван жилийн дараа ямар байх бол? Бид найзууд хэвээр байх болов уу? Бид бүгд өөр өөрсдийн гэр бүлтэй болох байх даа? Бидний нэр болоод дурсамж сарних болов уу? Би бага зэрэг хувиа хичээсэн хүн л дээ. Би тэднийг алдахаас айж байна. Би тэдэнгүйгээр яах болж байна аа?

Би эдгээр бодлуудаа дотроо хадгалж, тэдэнтэй уулзах бүртээ тэднийг бухимдуулахыг хүссэнгүй. Энэ асуудал намайг зовоогоод байгааг Жонгүк мэдэж байсан ч тэр хэзээ ч энэ талаар ярьдаггүй. Ирээдүйнхээ талаар ярилцах болох үед би үргэлж чимээгүй болдог. Түүний гар намайг тайвшруулахын тулд нуруугаар минь гүйх бүрт би түүний өөдөөс харан инээмсэглэдэг.

The Story Of Us | jjk -COMPLETE-Where stories live. Discover now