2 "Classmates at Ten."

4.7K 480 17
                                    

Falling #2

2007 оны 1 сарын 16

Цэцэрлэгээс бага сургуулийн 4-р анги хүртэл би тийм ч их өөрчлөгдөөгүй. Миний чолк ургасан ч би нүдний шилээ зүүсээр байгаа. Миний хараа тийм муу биш ч гэсэн би зүгээр л царайгаа нуухын тулд нүдний шил зүүдэг юм.

Надад одоо ч сайн найз байхгүй гэхдээ хамгийн дотно нь гэвэл Мэй гэх чимээгүй хятад охин. Бид ангиас гадуур уулзаад байдаггүй ч багаар ямар нэгэн даалгавар хийхээр болоход бид үргэлж нэг баг болдог. Тэгээд л тэр надад дотно санагддаг байх.

Харин Жонгүкийн хувьд уу? Би энэ жил түүнтэй нэг анги болсон. Гэхдээ тэр намайг огт анзаардаггүй л дээ. Тэр их нийтэч бас хүн бүр түүнд дуртай. Миний түүнийг гэх мэдрэмж улам их болчихсон. Би түүнд татагдаад байна уу эсвэл түүнд дургүй юу гэдгээ сайн мэдэхгүй л юм. Түүнийг надруу харахад би догдлохгүй байж чаддаггүй гэхдээ л түүнд хууртсан юм шиг мэдрэмж алга болдоггүй.

Хэрвээ бороо орохгүй л бол би үргэлж энэ том модны доор сууж өдрийн хоолоо иддэг. Учир нь энд өвснөөс өөр зүйл байддагүй болохоор хэн ч ирдэггүй юм. Би үргэлж өдрийн хоол авчирдаг бөгөөд хэзээ ч тэр заваан цайны газарт хоол идэхгүй гэж боддог.

Би цүнхээ нээтэл миний танил болсон ягаан хоолны сав байсангүй. Ээж минь өнөөдөр өдрийн хоолыг минь мартчихсан бололтой. Тэр сүүлийн үед их завгүй байгаа. Аав минь ч гэсэн. Тэд гэртээ маш орой ядарчихсан ирдэг гэхдээ тэд хэзээ ч намайг үнсээд сайхан амраарай гэж хэлэхээ мартдаггүй. Аав минь тогтсон ажилтай болсон. Тэр нягтлан бодогч. Харин ээж минь нэг хэвлэлийн газар нарийн бичиг хийж байгаа. Түүний шинэ дарга нь түүнийг үргэлж илүү цагаар ажилуулдаг.

Би цүнхээ хаагаад санаа алдан хоосон гартай гадаах талбай руу явлаа. Би өнөөх модны доор хөлөө цээжиндээ аван суун бусад хүүхдүүдийг өдрийн хоолоо идэхийг харан суулаа. Миний ходоод дуугарахад би өглөө оройтож сэрэн өглөөний цайгаа уулгүй үлдээсэндээ өөрийгөө харааж байв.

Би нэг санаа алдчихдаа нүүрээ гараараа даран цайны цаг дуусахыг хүлээхээр шийдэв.

"Хөөе, чи зүгээр үү?"

Энэ танил хоолойг сонсоод зүрх минь хурдан цохилоогүй гэвэл би худлаа ярьсан болох байх. Би удаанаар толгойгоо өндийлгөн харвал үнэхээр Жонгүк надруу хараад зогсож байсан юм. Тэр надад тааруулан доош тонгойсон байх бөгөөд тэр санаа зовсон царай гарган хөмсөг зангидсан байх ажээ. Таван жилийн туршид бид анх удаа ийм ойрхон байгаа болохоор нүд минь томрох нь тэр. Тэр илүү царайлаг болчихож.

The Story Of Us | jjk -COMPLETE-Where stories live. Discover now