-4-

293 21 1
                                    

Цонхоор орж ирэх салхи аядуухнаар нимгэн цагаан хөшгийг хөдөлгөнө. Цагийн зүүн дуу секунд бүрт өрөөг чимээгээр дүүргэхэд яг л өрөөнийхөө цагаан хананы обой адил өндөр эрэгтэйн толгой хоосорч байлаа.

Нүдээ хэсэгхэн хугацаанд анин азнаад , эргэн нээхдээ цонхоор харж гадаа аль хэдийн харуй бүрий болсон байгааг анзаарах бөгөөд итгэхийг хүсээгүйдээ биш зүгээр л итгэхэд хэцүү байсандаа түрүүнээс хойш ойр хавийг нь чимээгүй ширтэн суух охинруу харав. Түүний нүүрэнд ямар ч санаа зовнил , эсвэл ямар нэгэн юманд гайхширсан дүр төрх агуулсангүй , гагцхүү дөлгөөн харцаар түүний хичээлийн ширээн дээрх зургыг харсанаа Сэүнрүү адил харцаа аваачлаа.

" Чи их гоё өрөөтэй юм. "

Түүний хоолой гэнэт өрөөнд нь хаанаас ороод мэдэгдэхгүй нь бус , өчигдөрхөн машин зам дээр сүүдэр шиг замхарсан охин бус мэт сонстоно. Сэүн сүүлдээ өөртөө ч итгэхээ болих шиг болж байсан учраас тэр түүний үгэнд үйлдэл үзүүлэхгүй байх бөгөөд хамт нэг өрөөнд байснаас хойш бүтэн гучин минут ор хоосон өнгөрч байгааг Хана ойлгож байлаа.

Гараа ардаа ачиж , гутлаа хэсэг ажиглан доодох уруулаа хазлах тэрээр эцэст нь ярихаар шийдэх ба Сэүний нэрийг дахин дуудахаас өмнө Сэүн үг сөрөв.

" Чи яагаад над дээр ирсэн юм? Надаас өөр маш олон хүмүүс байгаа. Яагаад би гэж? "

Хана бараг л цөхөрсөн өнгийг Сэүний хоолойноос ялгах арга байсангүй. Хэчнээн бүгдийг нь нэгэн дор хэлчихмээр байгаа ч залуу эрэгтэйд бодох хугацаа хэрэгтэй гэдгийг мэдэж байлаа.

" Би хэнд харагдахаа сонгодоггүй. " Хана чимээгүй эхлүүлэн бараг л шинэ мэт ширээний өнцгийг хурууны өндгөөрөө оролдоно. " Цаанаас нь бүх юмыг зохион байгуулчихсан юм шиг."

Сэүн юу ч дуугарахгүй байсан болохоор Хана үүнийг нь үргэлжүүлж ярь гэсэн дохио гэдгийг ойлгон ,

" Би өнгөрсөнөө мэдэхгүй , яг л би зүгээр л энэ дэлхий дээр гараад ирсэн мэт. Осолд ороод ухаан санаагаа алдсан мэт , надад юу ч байхгүй. " гэв.

" Би юу гэж тайлбарлах ёстойг мэдэхгүй ч би намайг хэн нэгэн харахыг бүх л амьдралаараа хүлээсэн. Бүх хүний харцыг над дээр тусах болов уу гэж горьдож , заримдаа надруу хараагүй байсан ч урд нь зогсоод тэрхэн хугацаанд надруу харж байна гэж төсөөлдөг. "

forget me | o:sehunWhere stories live. Discover now