-5-

325 38 4
                                    

Энэ бүхэн чиний буруу. Чи байгаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан.

Сэүн хэзээ ч энэ хоолойг сонсож байгаагүй. Бүр цаашлуулвал тэр хэзээ ч өөрт нь ийм зүйл хэн ч хэлж байгаагүй гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Тохойныхоо шалбархайг харж хүүхэд бүрийн нүдэн дээр тэгж унасандаа Сэүн амандаа чимээгүй харааж байсан ч түрүүхэн түүний чихэнд шивнэсэн гэмээр тэрхүү хоолой хиймэл гэхэд хэтэрхий үнэмшилтэй байв.

" Ойрд чи хоол ундаа сайн идэж сайн унтаж байгаа биз дээ? "

Өөрийн ертөнцдөө хэтэрхий автсанаасаа түрүүнээс хойш түүний хажууд сургуулийн эмч нь сууж байсныг таг мартах тэрээр юу ч болоогүй мэтээр эмчрүүгээ харахыг хичээлээ.

" Эмчээ би зүгээр ээ , тэр дүнгэнэх нь一анхны удаа л байсан一. Дахиж тэгэхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би одоо ангируугаа явж болох уу? "

Хуруундаа эргүүлж байсан нарийхан үзгээрээ цаасан дээрээ дахин нэг юм бичсэнээ Сэүнрүү харан эмч цаасыг уран өгөөд ,

" Энд байгаа эмнүүдийг авч уух хэрэгтэй байх. Хэрвээ дахиж чих чинь дүнгэнэх юм уу ямар нэгэн зовиур гарвал эмнэлэгт үзүүлээрэй. " хэмээхэд Сэүн хурдхан эндээс гарахын түүс болж баярлалаа хэмээн бөхийх төдий гараад явлаа. Ангируугаа алхан ороход хүүхэд бүр түүнрүү санаа зовсон харцаар ширтэх бөгөөд хичээл орж байсан багш нь түүнд , " Өнөөдөртөө бага зэрэг амарчих. " гэх үг хэлсэн ч Сэүн толгойгоо сэгсрээд хичээлээ дэлгэв.

Тэр хэн нэгнээр илүүд үзүүлэгдэх дургүй. Хүмүүс түүнийг өрөвдөж , хандах хандлага нь өөрчлөгддөг учраас Сэүнд яг л ямар нэгэн зүйлд хавчигдан үлдсэн мэт санагддаг юм.

Гэсэн ч хичээлээ хийнэ хэмээн зөрүүдэлсэн түүний толгой бүтэн хичээлийн турш ажилсангүй , үүнийг нь ч багш нь тоогоогүй ажээ. Чихэнд нь сонсогдсон тэр үгс дахин дахин давтагдах хуучирсан хуурцаг шиг давтаж , магадгүй тэрээр тэр хэдэн үгнээс жоохон ч гэсэн зүйл ойлгохыг хичээж байлаа.

Мэдээж тэр үгс , түүнд зориулагдсан биш гэдгийг ойлгох хүртэл Сэүн хамаг ухаан санаагаа сэргээж байсан юм.
Ким Хана.

Ханатай уулзсанаас хойш түүний бие жирийн үед байсан шигээ байхаа больсон байгаад дуусахгүй , тэр хачин жигтэй зүүд гээд бүгд л түүнд юм сануулах гээд байгаа нь илт байсанд Сэүн хичээлийн сүүлийн хонх дуугарахад бүх юмаа цүнхэндээ хуу хамаад , хэний ч үгийг сонсолгүй гэрийн зүг хамгийн хурднаараа гүйсэн байв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 02, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

forget me | o:sehunWhere stories live. Discover now