-2-

353 26 1
                                    

*

Гайхшралтай хоцорсон Сэүн ойр хавиа эргүүлэн тойруулж харсан ч илүү дутуу юм бодолгүйгээр ширээгээ дахин налахад түүнийг ажих Бэкхёнд гайхшрал төрж байлаа.

" Чи буруу хөл дээрээ босчихсон юм уу? "

Бэкхён ойлгомжгүй найзынхаа аашинд толгойгоо зөөлхөн сэгсэрэхэд Сэүн хэвтсэн байраараа толгойгоо сэгсрэх бөгөөд Бэкхён найзыгаа -- харцаар ажив.

" Мэдэхгүй юм даа , чи яг л юм нь ирчихсэн охин шиг аашлаад байна. "

Сэүн нүдээ Бэкхёнд харагдахгүй ч гэсэн эргүүлж , нүдээ анилаа.

" Дураараа л бод. "

Түүнийн хэлж дууссан даруй ангийн хүүхдүүд шуугианд орж бүгд цонхруу гүйж байх бөгөөд бүгд л алмайран авиа гарган

" Хар даа , гурван солонго. " хэмээн ар араасаа ярьж байв.

Хүүхдүүдийн нэг нэгээрээ алмайран ярихыг сонсох Сэүн өндийж , ширээний урд нь одоо ч хүртэл байх энгэрийн тэмдгээ харах бөгөөд түрүүхэн хэний ч хараагүй бас гэнэт алга болчихсон охиныг харсан гэдэг бодол ар нуруугаар нь шар үсийг нь сэрхийлгэн босгож байв.
Удалгүй хонх дуугарч ангийн үүдээр багш дэвтэр номоо барин орж ирэх мөчид хүүхдүүд ширээндээ суух ба ангийн дарга босон мэндлэхэд , урдаас дамжуулан ирсэн энгэрийн тэмдгээ Сэүн халаасандаа хийгээд цонхоор түрүүний хүүхдүүдийн шуугиад байсан гурван солонгыг харлаа.

Таалагдахгүй байна.

*

Сэүн бага байхаасаа ганцаар байгаад дассан хүүхэд байлаа. Ямар нэгэн байдлаар ангийн хүүхдүүд хэд хэдээрээ баг болон хуваагдахад хүйтэн царайныхаа ард нуугдсан Сэүнийг хүмүүс үл тоомсорлодон тэрээр үргэлж л багшийнхаа дэргэд суун ганцаар хийдэг байсан бөгөөд эхэндээ хүнд тусдаг байсан зүйл нь удалгүй түүнд юу ч биш мэт санагдана.

Хэдэн жилийн хайр энэрэлээ нэг л шөнийн дотор бусниулсан түүний гэр бүл.
Хоёр гэрийн хооронд гацсан долоон настай Сэүн.

Хорвоо ертөнц түүнд бүх л муу муухайг шидэх мэт мэдрэмж төрүүлж байв.

Сэүн орой бүр чихээ даран сууна. Тэр ердөө чихэндээ ээж аавынхаа баяр хөөр дунд инээх инээдийг сонсохыг хичээн өөр өөртөө ганцаар дүрслэнэ.

Гэхдээ өдөр хоног сар жил өнгөрөх бүрт Сэүн бодит ертөнцтэй эвлэрч байлаа. Тэр зүгээр л зөв үедээ ирээгүй. Түүнийг явсан ч үлдсэн ч хорвоо ертөнц юуг ч анзаарахгүй үргэлжлүүлэн амьдарсаар л байх болно.

forget me | o:sehunWhere stories live. Discover now