Хүмүүсийг үхэх тоолонд би од харвадаг гэдгийг хардаг байлаа.Сонин , гэхдээ би хардаг.
Тэнгэр дэхь сая сая одод тэр дундаа нэгэн зэрэг гялалзахад , үүний ардуур үүнтэйгээ адил тооноор од сөнөн харвах үед хамгийн тод гялалзсан нь тэнгэрт аз жаргалтай хальсан хүний сүнс гэх яриа байдаг байв.
Гэхдээ би үүнийг худал гэж хэлэхгүй.
Бидний өвөг дээдсийн эрин үед эрт дээрээсээ уламжлагдан ирсэн яриа үе дамжин явсаар л байлаа.
Заяасан алтан амиа хормын дотор алдсан , эсвэл байх хугацаанаасаа түрүүлэн явсан хүн бүрийг бурхан эргэн хорвоо дэлхийд авчран орхидог гэж.
Үүнийг нь боломж эсвэл тамлал гэдгийг мэдэхгүй.
Орхигдсон сүнснүүд хэдэн жил , хэдэн зуун өнгөрсөн ч хамаагүй тэр түнэр харанхуй ертөнцөд цор ганцаар үлдэн хоцордог байсан ч бурханы өгсөн энэ боломж эсвэл шийтгэл нь өөрт нь хэтэрхий хатуу санагдсан учраас бурхан дэлхийд эргэн үлдсэн сүнс бүрт нэгэн боломж олгосон байлаа.
Тэр нь сүнс бүр диваажинд очин , аз жаргалаа хөөн шинэ амьдрал үүсгэх боломж байсан зэрэгцээ сүнс бүр ердөө нэг л сонгогдсон хүний нүдэнд харагдана гэх яриа байв.
Тэр хүн чинь чамаас айх , чамаас зугтах , чамд итгэхгүй байх нь чиний л асуудал. Гол нь чи тэр сонгогдсон нэгнээ өөртөө итгүүлж , ердөө өөрийн яах гэж амьдралаа орхисон шалтгаанаа олж мэдэх явдал л гол түлхүүр байлаа.
Тэгсэн цагт ямар ч нүгэл хийсэн ямар ч буян хийсэн хамаагүй бүх орхигдсон сүнснүүд гинжлэгдсэн гинж , боосон боолтноосоо сулран агаарт замхаран алга болдог хэмээдэг байлаа.
Хоосон харцан дундаас ялгаран гарах түүний харцтай тулгарсан тэр мөчид л миний бие надад дохио илгээж байв.
Тэр олон жилийн дараа мэдэрсэн анхны минь мэдрэмж.
Бидний харц бие биетэйгээ тулгарах тэр хэдхэн секунд надад эргэн босох хүч бэлэглэж , би тэр үед л мэдсэн юм.
Чи бол сонгогдсон нэгэн..
Намайг суллах нэгэн.
Намайг аврах нэгэн.
Миний амьдралыг мэдэх нэгэн.
Миний хамгийн сүүлд ярих нэгэн.
Бас намайг мартах нэгэн.
*
6 дахь fanfiction
Зохиолчийн зуун хавь санаанаас бүтсэн.
Жиний зохиолоо эхлүүлхээсээ өмнө ийм зохиолыг ч эхлүүлье гэж бодлоо :))
Зохиогч
Кикүчи_ОюукаБаярлалаа.
YOU ARE READING
forget me | o:sehun
Fanfic" Битгий надруу ойрт. Битгий надруу хар. Анхнаас нь би бүхнийг эхлүүлсэн ч гэлээ гуйж байна , ...... намайг март. " Урагш алхах тоолонд үзэсгэлэнт нүднээс нь нулимс бумбаран урсах тэрээр арагш нэг алхаж байлаа. " Яагаад? Яагаад би чамайг мартах ёст...