Сэүн
Яг л цас орж байгаа мэт санагдаж байлаа. Гэхдээ ямар ч үүлгүйгээр. Зүгээр л ор хоосонд. Хаашаа ч харсан зөвхөн хоосон хаягдсан газар л нүдэнд үзэгдэх мэт би яг л хаягдчихсан мэт.
Гэвч удалгүй удаанаар харанхуй ертөнц бага багаар өнгө нь өөрчлөгдөж эхлэхэд би надаас хэдэн алхамын цаана цаашаа харан зогсох нэгнийг олж харав. Гэхдээ тэр хүний царайг ч ажилгүйгээр би хэн гэдгийг нь мэдэж байлаа. Тэр охин.
Ойр хавь цагаанаар будсан мэт ямар ч толбо илүүдэлгүйгээр цагаан болон хувирахад тэр охин надруу харлаа.
Улаан алим шиг тод уруул , гуниг гутрал үүрлэх нүдийг нь чимэх урт сормуус. Түүнийг надруу харахад би өөрийгөө ч тэр гуниглаж байгаагаа мэдэрч байлаа. Ямар ч шалтгаангүйгээр ч түүний нүдэнд агуулагдах тэр харц намайг хүчгүй болгон гунигт автуулж гар минь чичирч байв.
Гэхдээ түүнийг надруу бүтэн биеэрээ эргэн харах үед би уйлахаа болин цочрол , сандрал мэдэрч болох юу байна тэр нэгэн хачин зүйлээр нь хүч сулдан газар өвдөглөн суухаа анзаарлаа. Зүрх зүсэм гунигт байдлаар уйлах тэрээр цав цагаан энэ газарт юунаас ч илүү тод харагдах улаан болсон палажныхаа цаагуур нуугдсан гараа надруу сунгаж нөгөө гараа цээжин урдаа барих бөгөөд төд удалгүй чимээгүй байсан энэ газар түүний хоолойноор дүүрлээ.
" Гуйж байна намайг авраач... "
Тэр үед би хөлсөндөө хучигдсан мэт цочин сэрэх бөгөөд амьсгаадах цээжээ дарахыг хичээхдээ гадаа түнэр харанхуй , хоосон ханаруу гэрэлтэх цаг ердөө дөрвийн тоог зааж байгааг анзаарч байв.
Өмнө нь хэзээ ч ингэж цочиж сэрч үзээгүйгээ бодоход түрүүхэн юу зүүдэлж байснаа ч бараг мартаж байлаа. Санах гэхэд гэнэт ухаан бодлыг минь нэг зүйл мартуулаад байх шиг. Бодох бүрт сэтгэл өвдөж байлаа.
Зүгээр л зүүд гэмээн орондоо эргэн орохдоо нүүрэн дэхь хөлсөө гарынхаа араар хамаагүй арчвал дух минь бус хацраар минь ч бас нэгэн зүйл мэдрэгдэв.
Би уйлж байлаа. Нүд минь нулимсанд дэвтэж хорсоно. Сэтгэл минь гүнээр шархалах нь цаагуураа гуниг мэдрүүлэхэд би өөрийгөө одоо ч хүртэл унтаад байсан уу хэмээн бодож байлаа.
Гэсэн ч нойр минь аль хэдийнээ намайг орхин одож , түрүүхэн харанхуй байсан тэнгэрт гэгээ орж эхлэхэд , би түрүүхэн нулимсаа арчсан гараа ажиглан орлуугаа арагшаагаа налав. Би шөнөжингөө уйлсан бололтой.
YOU ARE READING
forget me | o:sehun
Fiksi Penggemar" Битгий надруу ойрт. Битгий надруу хар. Анхнаас нь би бүхнийг эхлүүлсэн ч гэлээ гуйж байна , ...... намайг март. " Урагш алхах тоолонд үзэсгэлэнт нүднээс нь нулимс бумбаран урсах тэрээр арагш нэг алхаж байлаа. " Яагаад? Яагаад би чамайг мартах ёст...