-4-

8.8K 687 62
                                    

Бас л нөгөө + яриа чинь байсаар л байгаа шүү!!! хэхэ^^

================

Кай "ЮУ ХАМТ АМЬДРАХАА??" гэж орилоход

Ким өвөө тас тас инээсээр "хараач Инбинь, энэ золиг бүр шоконд орсон байна ш дээ, ийм сайхан мэдээ сонсоно гэж бодоогүй биз дээ?" хэмээн жуумалзахад

Кайн царай бага зэрэг барайгаад "тийм ээ үнэхээр ийм зүйл сонсоно гэж бодсонгүй"

Ким өвөө сэтгэл хангалуун инээмсэглэсээр "болдог бол өнөөдөр хуримыг минь хийлгээд л маргааш гэхэд хүүхэдтэй болгомоор байна гэхдээ тийм юм гэж байхгүй л дээ. Тэгээд ч та хоёр ажил хөдөлмөр чинь эд цэцэглэж яваа цагт өөрсдийн хүссэнээ хийхийг илүүд үзэх байх л даа. Одоо бол өвөөд нь та хоёрын минь үерхэж байгаа гэдэг л хангалттай байна" гэсээр Кай Инбинь хоёрын гарыг атгалаа.

Инбинь хамт амьдрах гэдэг үг сонссон цагаасаа эхлэн Кай руу харан жуумалзан сууна.

Кай "өвөө танд маш их баярлалаа, гэхдээ үерхдэг гэдэг цацагдаад хэдхэн хонож байхад хамт амьдарч байна гэх юм бол жинхэнэ дайн эхэлнэ гэдгийг мэдэж байгаа байх тиймээс энэ удаадаа таны бэлгийг авч чадахгүй нь. Инбинь бид хоёр хэсэг хугацаанд уулзахгүй байсан ч хамаагүй ээ энэ бүгдийг тэсээд гарна" гэсээр уянгалуулж байтал

Өвөө "тэгэх хэрэггүй дээ, эсвэл өөр газар амьдарч байгаад баригдана гэж байгаа бол өвөөгийнхөө гэрт амьдар. Хэдүүлээ хамт байя. Манай гэрийн ойролцоох хоёр зуун метрээс гадны хүн оруулаад байдаггүй гэдгийг мэднэ биз дээ? манай хороолол үнэхээр аюулгүй" гэсээр нүд нь сэргээд ирэх нь тэр.

Ким өвөөгийн гэр байдаг хороолол нь дандаа баячуудын хауснууд байдаг тул тэднийг тойрсон нарийн харуул хамгаалалт болон хороололд байдаг баячуудын гэр бүл эсвэл урьсан зочин л биш бол гаднаас өөр хүн нэвтрүүлдэггүй юм.

Инбинь Кай руу том харахад Кай "за за хэрэггүй, таны хажууд бид хоёр чөлөөтэй байж ч чадахгүй ш дээ. Тиймээс бэлгийг чинь хүлээж авлаа, тийм биз дээ хайраа" гэсээр Инбинь рүү харахад

Инбинь жуумалзсаар "тийм ээ өвөө"

Ким өвөө "за за тэгвэл өөрсдөө мэд дээ өвөөд нь бол хамаагүй ээ, аан тийм энэ Пак өвөөгийнх нь бэлэг шүү" гэсээр дахин нэг түлхүүр тавихад энэ нь машины түлхүүр байв.

Кай "надад өгч байгаа юм уу?" гэж гайхан асуухад

Ким өвөө түүн рүү муухай харан "надад гэнэ шүү, ханилгаагүй амьтан ш дээ. Инбинь та хоёрт өгч байгаа юм. Энэ жил гарсан шинэ загвар гэсэн. Ер нь бол чи л унах байх гэхдээ манай бяцхан Инбинийг зураг авалтын газарт нь хүргэж өгч оройтоx юм бол авч байгаарай ойлгосон уу чи" хэмээн сануулахад

/Дууссан/ 💋 Миний бяцхан гаж донтон 💋Where stories live. Discover now