-21-

7.9K 607 34
                                    

Солмин гэрт нь ирээд аль хэдийн хоёр долоо хоносон байна. Энэ хугацаанд Солмин Инбинийг нэлээдгүй бухимдуулж байсан юм. Тэр мэдээж хүссэн бүгдийг нь хийхээс өөр аргагүй гэж мэдэх тул Инбинийг яг л өөрийн үйлчлэгч шиг зарж, хүссэн юмаа хийлгэнэ. Анх надад битгий саад бол гэж хэлж байсан ч бүх зүйл эсрэгээрээ болж өдөр бүрийг Инбиньтэй хамт хэрэгтэй хэрэггүй зүйлс хийж өнгөрөөнө.

Энэ нь мэдээж дан ганц хүсэл гэхээс илүү Инбиньд атаархаж байсан бяцхан атаархал нь түүний янзыг үзэх залхуутай тоглоом болж хувирсан байх.

Өсвөр наснаас дөнгөж салж насанд хүрэгчдийн амьдралд хөл тавьж буй хорин настай бүсгүй. Хорин нас гэдэг бол хүүхэд биш ч басхүү том хүн болж ухаан суугаагүй байдаг их хэцүү нас. Тийм дээ ч Солмин тэвчихийн аргагүй үйлдэл бишгүй ихийг хийнэ.

Инбинь хэдий хөнгөн хийсвэр харагддаг ч цаад хүн нь их ухаалаг юмыг ул суурьтай хүлээж авдаг нэгэн тул Солмины хэргээр хийж буй зэвүүн үйлдлүүдийг мэдсээр байж мэдээгүй мэт тэвчээд өнгөрнө.

Энэ бүх тэвчээрийн ард түүний ажил төрөл гэр бүл байгаа болоод тэр байх.

Кайн хувьд мэдээж шинэ цомгийн борлуулалт аль хэдийн саяыг давж, хөгжмийн нэвтрүүлгийн цомыг ар араас нь авсаар байгаа. Үүгээр ч зогсохгүй SM Town-ы аялан тоглолт эхэлсэн тул ажлын хуваарь бүр ч шахуу болохоос гадна. Долоо хоногт хэд хэдэн удаа гадаад явна. Ер нь л сүүлийн үед Кайн царайг харах их хэцүү болсон.

Инбинь Солмины хүслийг биелүүлж ийш тийш явж. Кай завгүй хуваарийн дагуу ажиллаж энэ хоёрт сүүлийн өдрүүдэд тухтай сууж ярилцсан ч хором байсангүй. Шөнийн цагт хальт царай царайгаа харах боловч хэн хэн нь хангалттай ядарсан байдаг тул тэврэлдээд л унтаад өгнө.

Өдөр хоног иймэрхүү өнгөрсөөр. . .

==================

Өглөө нүдээ нээв үү үгүй юу алдарт гүнж маань аль хэдийн өнөөдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргасан байв.

Инбинийг доош буухтай зэрэгцэн Солмин "Өнөөдөр эдгээр зүйлсийг хамт хийнэ шүү" гэж яг л тушааж байгаа юм шиг хэлнэ.

Инбинь нойрмог байсан тул жагсааж бичсэн зүйлсийг тод харах гэж нүдээ нэг нухлаад "Ийм их зүйл хийж амжих уу? ингэж шахуу хуваарь гаргаж байхаар энд байх хугацаагаа л сунгахад болно шүү дээ"

Солмин хөнгөн инээмсэглээд "Намайг гэртээ удаан байлгах тусмаа ашигтай гэж бодож байна уу?" гэх зэвүүн үгсийг хаяна.

/Дууссан/ 💋 Миний бяцхан гаж донтон 💋Where stories live. Discover now